УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн суудал ганхаад эхэллээ. Намын дэд даргын суудлаасаа чөлөөлөгдөж, намаасаа хөөгдөж ч магад болжээ. Хэрэв тэр намаасаа хөөгдвөл УИХ-ын гишүүний суудлаа ч орхиж таарна.
Иргэний зориг ногоон намынхан бужигналдаж байна. Тус намын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэсэн ганцхан “дайсан”-тай үзэж тарчээ. Тал талаас нь намын гишүүд нь босож, “Яг одоо чөлөөл, яг одоо хөө” гээд л дөвчигнөж өгсөн юм байх. Намын дарга нь ч энэ бүгдийг “өрдөж”, өөрийнхөө талын хүмүүсээр үг хэлүүлж, санал гаргуулж, санаандаа хүрсэн гэнэ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнгөрсөн есдүгээр сараас л намын даргаа шүүмжилж эхэлсэн. Тэрбээр цахим хуудастаа "ИЗНН-ын дарга Батын Батбаатар яагаад санхүүгийн тайлангаа намынхаа гишүүдэд өгөхгүй байгаа юм бэ. Яагаад нийт гишүүндээ хурлаар тайлагнаж, танилцуулсан гэх санхүүгийн тайлангаа надад өгч болдоггүй билээ. Би энэ намд зориулсан мөнгө санхүүгээ юу юунд хэрхэн яаж зарцуулсныг мэдэх эрхтэй биш үү. Нам дотроо булхай булзаатай байж яаж нийгэмд сайн сайхныг тогтоох гээд байгаа юм бэ" гэж бичсэнээр тэдний таарамжгүй харилцаа ил болсон.
Мөн М.Нарантуяа-Нара гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганы индрээс намын даргаа шүүмжилж, “кнопны гишүүн” гэснээр намын дэд даргаасаа чөлөөлөгдөж, намаасаа хөөгдөх хүртэл өндрийг авав. Учир нь, М.Нарантуяа-Нара “ИЗНН болон Үндэсний Эвслийн дарга нар ирцээ бүртгүүлсэн хэр нь хуралдаа суухгүй, попроод байна” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл ИЗНН-ынхан М.Нарантуяа гишүүний хэлсэн энэ үгэнд “гомдож”, намын нэр төрөө цэвэрлэж авахаар болжээ.
Энэ талаар УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн байр суурийг илэрxийлэхдээ “Өнгөрсөн УИX-ын сонгуулиар намыг парламентад суудалтай болгосон xүн нь би. Гэхдээ би өөрийгөө дарж, хөнгөхөн тоглолт хийж байгаа. Тэгсэн чинь намайг суудлаас татан буулгахын тулд намын бусад дaргыг муу ажилласан гэсэн үндэслэлээр огцруулна гэж байна. ИЗНН-ын үндэсний xорооны xурлын ирц нь 50 xувьдаа ч xүрэxгүй байна. Мөн дээр нь намын дарга Б.Батбаатарын аx дүү, найз нөxөд нь тус xурал дээр байсан. Ийм л юм болов. ИЗНН-ыг ийм дотоод ардчилалгүй, xөгийн гэдгийг мэдсэнгүй. Орон нутгийн сонгуулиар ч ИЗНН-ын дарга Б.Батбаатар өөрийнхөө дүүг дэмжиж, нэг ч суудалгүй хоцорсон. Харин нэг сумын намын хорооноос над руу холбогдож, би очиж лайв хийж өгсөн. Тэр суманд дөрвөн хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Гэхдээ би үүнийг дэвэргэж ярихгүй” гэжээ.
УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа тэрбээр БНХАУ-д очиж лайв хийж, худалдаа наймаа эрхэлсэн “хэрэг”-т орсон. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах асуудал яригдсан. М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой хоёр ч өргөдөл, гомдол Үндсэн хуулийн цэцэд очжээ. Цэцийн гишүүд гомдлын дагуу ажиллаж, М.Нарантуяа-Нара гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Харин одоогийн нөхцөлд байдал өөрөөр эргэж магадгүй бололтой. Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татаж, дараагийн хүнийг нь хэрхэн оруулж ирэх үү гэдгийг УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулахаар болсон. Энэ зохицуулалтаар М.Нарантуяа-Нара гишүүн эгүүлэн татагдаж магадгүй бололтой.
| М.НАРАНТУЯА-НАРАГ ИЗНН-ААС ХӨӨЖ, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |