Улстөрчид ард түмэнд таалагдахын тулд, эс бөгөөс анхаарлын төвд орохын тулд юу гэж ч хэлэхэд бэлэн байдаг. Гэхдээ улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар амнаасаа гарах үг бүрээ бодож хэлдэг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, хэлсэн үгэндээ эзэн болдог баймаар байна. Хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй байхад иргэд олон нийтийн сүлжээгээр шүүмжлээд эхлэнгүүт хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ буцдаг, жишиг тогтлоо.
Үүний нэгээхэн жишээ бол УИХ-ын гишүүн О.Саранчулуун. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр “Орон нутгийн оюутнууд нүхэн жорлон хэрэглэж байгаад ирсэн учраас ариун цэврийн өрөө хэрэглэж чаддаггүй дадал зуршилтай, гишгэдэг, бохир заваан хэрэглэдэг. Энэ нь хүүхдүүд орон нутагт нүхэн жорлон хэрэглэдэг байсантай холбоотой” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотой судалгаа ч байгаа хэмээсэн. Эрхэм гишүүний хэлсэн үг үнэн байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэн бол түүнийгээ баримт, нотолгоотой, судалгаатай ярих ёстой. Түүний энэ үгэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, эрхэм гишүүн иргэдээ хот, хөдөөгөөр нь ялгаварлалаа гэхтэй зэрэгцэн тэрбээр уучлал хүссэн. Ингэхдээ “Хөдөө орон нутагт ариун цэврийн байгууламж хомсдолтой байдлаас болж тэнд суралцаж байгаад хотод ирсэн хүүхдүүд дадал зуршлаас шалтгаалаад их сургуулиудын ариун цэврийн байгууламжууд ер нь бохир байдаг гэдэг санааг хэлэх гэсэн. Харамсалтай нь би үгийн алдаа гаргаад хөдөө орон нутгийн оюутнууд хотын их сургуулиудын ариун цэврийн байгууламжийг бохир хэрэглэдэг гэж онцгүй утгаар хэлээд ялгаварласан мэдрэмжийг төрүүлсэн байна. Тиймээс энэ мэдээллийг уншаад өөртөө эмзгээр хүлээж авсан оюутнуудаасаа уучлалт хүсье. Хөдөөнийхөн гэж ялгаварласан утгыг илэрхийлсэн бол уучлалт гуйя” хэмээсэн юм.
Зөвхөн орон нутгийн оюутнууд гэлтгүй, монголчууд нийтээрээ нийтийн ариун цэврийн өрөөг бохир ашигладаг. Энэ талаарх соёл, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарах учиртай байтал иргэдээ хот, хөдөөгөөр нь ялгаварлах нь Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зүйл заалтыг зөрчиж байгаа юм. Тэгээд тэр хүн нь хүний эрхийг хамгаалагч, хууль тогтоогч байна гэдэг бүр эмгэнэлтэй.
Хамгийн сүүлд болсон жишээ л энэ болохоос улстөрчид хэрэгтэй, хэрэггүй мэдэгдэл хийж, түүнийхээ араас уучлал гуйдаг нь хэрээс хэтэрлээ. Хэлсэн бол хэлсэн шиг хэлж, хэлсэн үгэндээ эзэн болдог баймаар байна. Тэрнээс өнөөдөр хэлсэн үгнээсээ маргааш буцдаг баймааргүй байна.
| АМНААСАА ГАРГАСАН ҮГ БҮРДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЕ, УЛСТӨРЧИД ӨӨ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |