• Өнөөдөр 2025-04-20

"ЗАЛИЛАГЧ" ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ Э.ОДБАЯР УЛСЫН МӨНГӨӨР ВЬЕТНАМД ЗУГААЛСАН УУ

2024-10-18,   844

    Хяналтын дарга Э.Одбаярыг найман эмэгтэйн хамт Вьетнам Улсын Фукок аралд очиж, Төрийн байгууллагуудтай танилцаж, туршлага судлах нэрийдлээр зугаалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, түүнийг туршлага судлах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөөр буюу 55.1 сая төгрөгөөр онгоцны тийз авч, тансаг зэрэглэлийн аялалд явсан байж болзошгүй зураг, баримт дэлгэгдээд байгаа. Багадаа л 55.1 сая төгрөгөөр буюу улсын мөнгөөр эмэгтэйчүүдтэй зугаалсан гэгдэж буй Э.Одбаярын тухай товчхон танилцуулъя.

С.ЭРДЭНЭЭС Х.БАТТУЛГА РУУ "УРВАСАН" Э.ОДБАЯР

    2007 онд Хөдөлмөрийн биржийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр энэ жил УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа. Тэрбээр 2013 онд найз Э.Одбаярынхаа тусламжтайгаар буюу түүний аав С.Эрдэнийн нөлөөгөөр улс төрд орж ирсэн түүхтэй. Тодруулбал, С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгэм хамгаалалын сайдаар ажиллаж байхдаа хүүгийнхээ найз Эрдэнэбилэгийн Одбаярт итгэж, Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан. Э.Одбаяр ч тэдний итгэлийг олох гэж хичээснийхээ хүчинд хэд хэдэн удаагийн шан авч, магтаал хүртэж байсан гэдэг. Ингэснээр С.Эрдэнэ түүнийг 2017 онд Ардчилсан намын удирдлагын багт оруулж, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгож, "том" болгосон. Харин Э.Одбаяр 2020 оны сонгуулиар С.Эрдэнийг ялагдсаны дараа Х.Баттулга, Ц.Туваан нарын фракц руу урваж, ард түмэнд төдийгүй улс төрийнхөнд баалуулж байлаа. Тухайн үед Ардчилсан нам хэд хэдэн хэсэгт хуваагдаж байсан үе. Харин Л.Гантөмөр АН-ын даргаар томилогдохдоо Э.Одбаярыг хувийнхаа зөвлөх, Ажлын албаны даргаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн замнал нь Х.Баттулгатай салшгүй холбоотой гэсэн үг. Тэр утгаараа 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын Л.Гантөмөр, Х.Баттулга нартай сонгуульд нэр дэвшиж, аль алиных нь зөвлөгөөг дагаж, УИХ-ын гишүүн болоод Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга болтлоо томорсон аж. Гэхдээ түүнийг АН-ынхан дундаа Х.Баттулгын цүнхийг илүүтэй барьдаг гэх яриа гараад удаж байгаа.

600 САЯЫН "ЗАЛИЛАГЧ" 

   Мөн түүнийг АН-д орсон цагаас "залилагч" хэмээн улс төрийн хүрээлэлийнхэн ярих болсон. Тодруулбал, С.Эрдэнэ болон түүний хүү Э.Одбаяраас нүүр буруулж байхдаа “С.Эрдэнэ даргын бие муу байгаа. Сонгуульд нэмэр тус болохуйц мөнгө хандивлаач” хэмээн Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж, 600 сая төгрөгийн хэрэгт нэр холбогдсон байдаг. Түүнийг 10 жилийн найз буюу Э.Одбаяр нь аавынх нь нэр, албан тушаалыг ашиглаж, залилан хийдэг байсныг нь мэдсэн даруйдаа олон нийтийн сүлжээнд “Насан туршийн найз гэж бодож явдаг байсан Э.Одбаярыг АН-д элсүүлсэн нь хамгийн том алдаа болжээ. Аавын минь нэрийг ашиглаж, бусдын мөнгийг залилдаг байсныг нь сая мэдлээ” гэх утгатай "юм" бичиж, бухимдал, гомдлоо илэрхийлж байсан удаатай. Тэр цагаас хойш найздаа төдийгүй, АН-ынханд нэр, нүүргүй болж байсан ч том дарга нарынхаа нөлөөгөөр, тэдний цүнхийг баруун, солгойгүй барьж гүйснийхээ хүчинд улс төрийн талбарт бүдэрч уналгүй өдий хүрсэн.

АН ДАХЬ МАН-ЫН БЭТ ХЭМЭЭГДДЭГ Э.ОДБАЯР 1.7 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦТАЙ, ХУРДАН УДМЫН 50 АДУУТАЙ 

   Тэрбээр гэр бүлийн орлогоо 195.8 сая гэж мэдүүлсэн бол өөрийнхөө орлогыг 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 1.7 тэрбумын хоёр орон сууцтай, 360 саяын машинтай, хурдан удмын 50 адуу, 40 үхэр, 100 хонь, 50 ямаатай хэмээжээ. Мөн 65 саяын газартай, 40 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 70 саяын хадгаламжтай, 49 саяын авлагатай, 37 саяын зээлтэй хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнийг АН дахь МАН-ын БЭТ хэмээх яриа сонгуулийн дараа олны дунд гарсан. Учир нь, түүнийг Ерөнхий сайдаас яамгүй сайдын суудал авсан, МАН-ынхан түүнд том албан тушаалын суудал бэлэглэсэн гэдгээр нь ийнхүү шуугих болсон. Магадгүй МАН-ынхан түүнийг сайн ажилласан хэмээн албан тушаалаар шагнасан ч байж мэдэх юм. Харин түүний улсын мөнгөөр олон хоног зугаалсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, АН, МАН-ынхныг хамрах хэмжээний асуудал бий болж, түүнийг огцруулахыг ард түмэн шаардаж эхлээд байна. Харин намынхан нь түүнд ямар хариуцлага хүлээлгэх бол. 


"ЗАЛИЛАГЧ" ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ Э.ОДБАЯР УЛСЫН МӨНГӨӨР ВЬЕТНАМД ЗУГААЛСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 19:43:23
    э: писдаааа вэ писдаа чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-20 17:05:19
    Зочин : Эцэг нь хулгайч хүү нь бас хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-18 23:01:14
    зочин: Аймаг сум орон нутгийн төрийн байгууллагынхан ч хятадад олуулаа туршлага судална гээд зугаалаад л байдгийн бнлээшд тааралдаж л явлаа. Гэхдээ энэ яасан урд царайтай залуу байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-18 18:33:40
    S: ANUSDI80955877XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-18 13:41:32
    Бухимдагч: Наад их хуралд чинь иймэрхүү үл бүтэх нөхөд мөн ч олон байгаа даа .МАН бас сайдын суудал бэлэглэчихсэн Тэр 8 хүүхэнтэй зугаалсан мөнгөө олж авч чадах уу??? Хуц ухна шиг яасан олон хүүхэн дагуулдаг сайдтан бэ? ?? Ажил хийж чадахгүй туршлага судлана гэж юу байдаг юм. Хэн гэгч дарга гадгашаа явж туршлага судлаад хаана юуг хөгжүүлчихсэн юм. Туршлага судлаад улс хөгждөг иргэдийн амьдрал сайжирдаг бол энэ 30 гаруй жилд Азийн бараа байг гэхэд ядахдаа чоно болчихгүй яасан юм. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж гараа угаадаг ажлаа болиоч Eрөнхий сайдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188