Нийслэлийн орлогч даргаар томилогдоно гэдэг Х.Нямбаатарын баруун, зүүн гар нь болно гэсэн үг. Харин хотын дарга Х.Нямбаатар баруун “гар”-аараа А.Амартүвшинг, зүүн “гар”-аараа Т.Даваадалайг сонгож, нийслэл гэх том айлын тогоондоо багтаалаа. Тэд ирэх дөрвөн жилийн нийслэлийн өнгө төрх ямархан байхыг тодорхойлох чухал үүрэгтэй хүмүүсийн төлөөлөл. Уг нь, Х.Нямбаатар Улаанбаатарыг утаагүй, түгжрэлгүй болгон хэмээн олон ажил ярьж, хотын даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд түшиглэж, 20 минутын хот бий болгох, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах, зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж, сургууль, цэцэрлэг барих гээд Улаанбаатарыг тэр чигт нь өөрчлөх олон сайхан ажил ярьж, амлалт өгч, нийслэлийг толгойлж байгаа. Хамгийн гол нь түүний ажлыг урагштай явуулах, гар нийлэх хүмүүс чухал. Тиймээс дараагийн дөрвөн жил Х.Нямбаатарын түших, тулах гол хүмүүс болох орлогч нарын хэн нь хэн болохыг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томилсон. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали Улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер, 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч, 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер, 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер, 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал, 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер, 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер, 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж. Тэрбээр цахимд хөрөнгө орлогын мэдүүлэгээ мэдүүлээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн. Тэрбээр 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт, 2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул, 2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. 2020-2024 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “462.6 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 569.6 сая хэмээн мэдүүлжээ. Мөн 2.3 тэрбум төгрөгийн зургаан орон сууцтай, дөрвөн автозогсоолтой, 132 сая төгрөгийн машинтай, 709.6 сая төгрөгийн зээлтэй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна. Түүний аав Ц.Амгаланбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хуулийнханд шалгуулж байжээ. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх мэдэлтнүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, аймгийнхаа Нийгмийн даатгалын газрын дансыг хаалгасан гэдэг. Тус газрын дансыг хаах болсон шалтгаан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэгэн ахмад ажилтан Ц.Цэрэнбадам өндөр насны тэтгэвэртээ гарахаар болж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэрт гарах гэж байсан нь илэрчээ. Ц.Амгаланбаяр нь түүнийг хэргийг нууцалж, өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн гэх утгатай тушаал шийдвэр гаргаж өгсөн байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын албаа өгч, ХСИС-ийн захирлаар томилогдож байв. Мөн тухайн үедээ сайд асан Ц.Нямдоржид үнэтэй машин бэлэглэсэн хэмээн яригдаж, хэл ам болж байсан. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэдэг. Улс төрд танилтай учир хүүгээр хотын орлогч болголоо гэх яриа олны дунд гараад байгаа.
| МАШИН ЗАСВАРЧИН, ЗОХИОН БАЙГУУЛАГЧААС ХОТЫН ОРЛОГЧ БОЛСОН А.АМАРТҮВШИН, Т.ДАВААДАЛАЙ НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |