Ардчилсан намынхан “зодоон”-той байна. Нийслэлийн АН-аа булаацалдаж, эцэст нь намын даргынх нь суудал ч ганхаж мэдэхээр нөхцөл байдал өрнөөд эхэллээ. Х.Баттулгын бүлэглэлийнхэн АН-ыг авч, Л.Гантөмөр буланд шахагдах магадлал тун өндөр болжээ. Л.Гантөмөрийн хариу нүүдэл ч тийм сайнгүй байна. Зөвхөн эрх баригч намын даргаар хамгаалуулаад намын даргатайгаа, сайдын суудалтайгаа үлдэнэ гэвэл эндүүрэл болно. АН-ынхан нэгдчихээд намын даргаа буланд шахаж эхэлж болзошгүй гэсэн үг л дээ.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт албан тушаалаасаа буух нь цаг хугацааны асуудал. НИТХ-д таван суудал авч, өөрөө арай гэж төлөөлөгчийн босго давсан Т.Батцогт журмаараа ч, дүрмээрээ ч 60 хоногийн дотор суудлаа тавьж өгөх үүрэгтэй. Харин дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал өрнөж байна. Гэхдээ хэн байх нь чухал биш, хэний бүлэглэл нийслэлийн АН-ыг авах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Нийслэлийн АН-ыг Л.Гантөмөр авах уу, Х.Баттулга авах уу гэдэг нь асуудал болоод байна гэсэн үг л дээ. Т.Батцогт бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүлэглэлийн хүн. Тэрбээр Ардчилсан залуучуудын холбоонд ажиллаж байгаад 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ үеэс Х.Баттулгын ивээлд нь багтаж, дотноссон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгээр Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой ханьсаж нэр дэвшээд унасан. Гэсэн ч өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард Х.Баттулгын дэмжлэгээр Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Үр дүнд нь, УИХ-ын сонгуульд Х.Баттулга хөдөөгийн горилогчдоо хариуцаж, харин Т.Батцогтод нийслэлд горилогчдоо даатгасан. Орон нутгийн сонгуульд ч энэ зураглалаар оролцлоо. Харамсалтай нь, Т.Батцогт ялалт ч байгуулсангүй, ядмагхан саналаар өөрөө төлөөлөгчийн суудалд суув.
Нийслэлийн АН-ын дараагийн дарга хэн бэ. Хотын дарга асан Э.Бат-Үүл нэрээ дэвшүүлж, Х.Баттулгаас намаа салгаж авна гэдгээ илэрхийлэв. Харин Төрийн ордноос УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн нэр яригдаж эхлээд байна. Тэрбээр орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлийн намаа удирдаж, сонгуульд өөр тактикаар оролцох саналаа хүргүүлсэн гэнэ. Энэ мэтээр нийслэлийн АН-ын даргын сунгаанд хүч үзэгсэдийн цуваа үргэлжлэх нь.
Ардчилсан намын бүлгийн хуралдааны тэмдэглэл задрах нь холгүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хуралдаанаар Л.Гантөмөрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээр сольж болзошгүй. Т.Батцогтыг огцруулж, Ч.Лодойсамбууг томилох тухай хэлэлцжээ” зэрэг бор шувуу нисгэж эхлэв. Үүнд нь АН-ынхан илтэд дургүй байгаагаа илэрхийлж, бүлгийн хуралдаанаар юу ч хэлэлцээгүй тухай мэдээлж байна. Тэгээд бүр зогсохгүй АН-ыг хагаралдуулж байгаа эздийг хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаагаа тухай зарим гишүүн бичжээ. Мөн О.Цогтгэрэл, Л.Гантөмөрийг хагаралдуулах төлөвлөгөөг ганцхан хүн удирдан хийж байгаа гэж хүртэл жиргэсэн байна.
Хачирхалтай нь, энэ мэдээлэлд Х.Баттулгын бүлэглэлийнхэн “сандралдаж” байгаа нь анхаарал татаж байна. Бүгд л “Бүлгийн хурлаар энэ тухай хэлэлцээгүй” хэмээн цахим хуудастаа бичиж байгаа юм. Эндээс хардаж харвал, энэ мэдээллийн “эзэн” нь Х.Баттулга. Нийслэлийн АН-ын даргад яригдаж байгаа залуу гишүүн ч түүнтэй ширээний ард гар барьчихсан байж болзошгүй. Ингээд зөвхөн нийслэлийн намын даргаар гэлтгүй АН-ын генсик ч болж болзошгүй тохироонууд яригдсан гэнэ.
Ийм дүр зураг өрнөж байна. Эндээс харвал, АН-ынхан доогуураа нэгдэж, намын даргаа суудлаас нь татан буулгачихаж ч магадгүй байгаа ажээ. Л.Гантөмөр буланд шахагдаж, намын гишүүдээсээ ч, ард түмнээс ч өндөр оноо авахаа болих нь. АН-ынхан Л.Гантөмөрөөс намын даргын суудлаа авчихвал тэр ганцаардах нь тодорхой. Хүчгүй, шүдгүй “арслан” болно гэсэн үг.
Ард түмэн Л.Гантөмөрт багахан ч гэсэн итгэл хүлээлгэсэн үү, хүлээлгэсэн. Тэр гэхдээ итгэлийг нь даагаагүй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой атал сайдын суудалд заларчихсан.
Л.Гантөмөр АН-ын даргын суудлаасаа буучихвал МАН-д ч хэрэггүй болно гэсэн үг. Засгийн газрын тэргүүн АН-ын сул гишүүнийг Тэргүүн шадар сайдын суудалд суулгаад байх шаардлага үгүй болно. Хэрэв Х.Баттулгын бүлэглэл АН-ыг Л.Гантөмөрөөс авбал хамтарсан Засгийн газар огцрох магадлалтай.
| Х.БАТТУЛГЫН БҮЛЭГЛЭЛ Л.ГАНТӨМӨРӨӨС АН-ЫГ АВЧ, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |