Орон нутгийн сонгуульд хоёрхон хүн л өөд, уруугүй үзлээ. Шинэ хүн гарч ч ирсэнгүй, гаргаж ч ирсэнгүй. Хариу цохилттой, хавчин боолттой сонгуулийн сурталчилгаа дуусаж, хананы наана, цаана үзэлцсэн АН, МАН-ын “зодоо”-ны төгсгөлийн шат эхэлж байна. Рингийн баруун булангаас Х.Нямбаатар, зүүн талаас Х.Баттулга хоёр өдөр, шөнөгүй үзлээ, үнэндээ. Ийм л хоёр дүртэй байлаа, энэ удаагийн сонгууль.
Сонгуулийн санал хураалт өнөөдөр болно. Орон нутгийн сонгуульд 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 8031 нь төлөөлөгчөөр сонгогдоно. Нэр дэвшигчид 16 хоногийн турш өөрсдийгөө сошиал, сонин, сэтгүүл, телевиз, радиогоор болон биечлэн бүх л янзаар сурталчилж, сурталчилгаагаа хаалаа. Одоо сонгогчид сонголтоо хийх цаг нь ирлээ гэсэн үг. УИХ-ын сонгууль тун даруухан болсон. Хэн нэгэн шүдэнз зураагүй, хятад цустнууд илчлэгдээгүй, хормой хотны садар самуун бичлэгүүд задраагүй, харь шашинтнууд баригдаагүй, хөрөг зурагтай самбарууд гудамжаар хөглөрөөгүй, харьцангуй тайван, хөгжөөх “юм” багатай байсан. Харин орон нутгийн сонгууль эсрэгээрээ байлаа. Өнгө өнгийн самбар хөглөрч, өөд, уруугүй өнөөхөө хулгайлж, зурж, элэглэж, элдвээр нь хутгалаа. Боловсрол, мэдлэгээрээ ялгарч, танигдаж чадаагүй ч Өгий нуурыг хөндлөн туулж, траншейнд тааваараа “амьдарч”, сонгогчдоосоо хундага архи “нэхэж”, хулгай, луйвар нь илчлэгдсэн элдэвтэй 16 хоног өнгөрлөө. Муухан хошиг шог, найруулга тааруухан олон ангит киноноос ч дээр үзүүлбэрүүдийг үзүүллээ, тэд. Урьд өмнөх сонгуулиудаар салам үзэлцэж, үсдэлцэхээс наахнуур булайгаа дэлгэлцдэг байсан нэр дэвшигчдийн “дүү” нар шиг байлаа, тэд.
МАН-ын “найруулагч” нь Хотын дарга Х.Нямбаатар, АН-ын “зохиолч" нь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга байлаа. Тэд сонгуулийн нүүдлийг удирдлаа, үндсэндээ.
Х.Нямбаатар, Х.Баттулга нар хэзээнээсээ л улс төрийн тавцанд ханцуйдаа гараа барилцаж, хамтарч байгаагүй. Улс орны элдэв хэрэг, хууль, шүүх, цааз, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний том үйлдвэрүүд, орлого, зарлага, бодлого, унах, босох гээд бүх л цаг үед хамтарч байсан удаагүй. Тийм боломж, эсвэл зиндаанд ч хамт байж таараагүй байх. Харин ил, далд үзэлцэж, энэ, тэндэхийн зараалаар өстөн дайсан шиг явсан үе бол бий байх. Энэ нь ч сүүлийн жилүүдэд илэрч, хурцдах шатандаа орохтой зэрэгцээд сонгууль дуусах нь. Ер нь үеийн үед одоогийнх шиг л байсан гэсэн үг дээ.
Х.Баттулга гишүүн энэ удаагийн сонгуульд өөрийнхөө хүмүүсийг шургуулахаар эртнээс бэлтгэсэн. Тэр хүсэл нь ч биелж, АН-аас дэр дэвшигчдийн олонх нь Х.Баттулгын угшилтай. Харин Х.Нямбаатар намаа ялуулж, Хотын даргын суудалд дахин суух зорилго, зураглалтай.
Х.Баттулгын багийнхан Хотын даргын ажлыг бүхэлд нь үгүйсгэж, бордюрын хулгай, зам засварын ажилтай 14 хоног зууралдлаа. Нэр дэвшигчид Х.Нямбаатартай үзэлцэж, нэр төрөө сэргээлгэнэ, хотын луйвар, булхайг илчилнэ гэж хэсэг манаргалаа. Гэхдээ цагдаад ч өгсөнгүй, “Цагийн хүрд”-ийн эфирээр ч мэтгэлцсэнгүй. Харин гудамжинд ар араасаа лайвдаж, харанхуй шөнөөр “үзэв”.
Х.Нямбаатар Х.Баттулгын багийнхантай өдөр, шөнөгүй үзлээ. Ил, далд “илдээ” сугалж байгаагаа илэрхийллээ. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Х.Баттулгын хулгай, луйврыг нэг нэгээр нь зарлаж, иргэдэд үнэнийг илчилнэ гэдгээ шууд дамжуулалт бүрээрээ зарлалаа. Х.Баттулгынхнаас болж зам засварын ажлаа болино, зогсооно, санал авна гэж айлгалаа. Эцэст нь, З.Энхболдыг үүрийн гэгээнээр, үдшийн харанхуйгаар алх бариад алхаж явсан, тэгээд хотын гантиг ганган бордюрыг хага цохьсон, хийсэн ажлыг нь харлуулсан гэж түмэнд түгээв. З.Энхболд ч хариу тайлбартаа хачин, хачин юманд битгий гүтгэ гэлээ. АН-ын сонгуулийн гол сэдэв бордюр байлаа. 20 мянган төгрөгөөр авсан бордюроо 200 мянгад хүргэж, хотод нийлүүлж байна гэдгийг баримттай, баталгаатай нь хэлээд ч тусыг эс олов. Тэгээд тэр хэрүүл тэгсхийгээд намдав.
Х.Баттулга хангайн бүсэд “эзэрхэж”, “Эрдэнэт үйлдвэр"-т эзэн суухаар санаархав. Булган аймгийн Засаг даргаараа “Эрдэнэт үйлдвэр"-ийг булганчууд эзэмших ёстой, хувь авна” гэж жиргүүлээд, тэрийг нь өөрөө шэйрлэж үзүүлэв. Ер нь хотоос илүү Орхон аймагт ширүүн “тулаан” өрнөлөө. АН, МАН-ынхан дээрээс “том”-чуудаа дуудаад, одоо ч “тулалдсаар” байна. Сонгуулийн дараа ч үргэлжлүүлэн үзэх байх.
Ийм нэг үйл явдалтай сонгууль боллоо. Ирэх жилүүдийн “эзэн” нь хэн байх нь өнөөдөр тодорхой болно. Үндэсний эвсэл ч, ХҮН нам ч энэ сонгуульд “хүч” гаргасангүй. Амьхандаа үзээд байгаа ч АН, МАН гол тоглогчид байлаа.
| ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ Х.БАТТУЛГА, Х.НЯМБААТАР ГЭСЭН ХОЁРХОН ДҮРТЭЙ БАЙЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |