Дундговь аймагт Ардчилсан намын гишүүд уулзалт хийх үеэр УИХ-ын гишүүн, Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Мөнхбат "Чи УИХ-ын гишүүн болчихоод надтай мэтгэлц" хэмээн МАН-ын С.Мөнхчулуунтай гишүүн маргалдаж, байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаттай холбогдож, тодруулахад "Би С.Мөнхчулууныг хурал үймүүлээд байхаар нь "Намын даргын хувьд надтай мэтгэлц, УИХ-ын гишүүнтэй мэтгэлцдэггүй юм" гэж хэлсэн" хэмээн тайлбар өгсөн. Харин бид Дундговь аймгийн МАН-ын намын хорооны дарга С.Мөнхчулуунтай холбогдож мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нар иргэдтэй чөлөөт уулзалт хийнэ гэсэн зарлал байсан. Түүнээс өмнө Ц.Мөнхбат гишүүн сумдаар иргэдтэй уулзалт хийх үеэрээ ташаа мэдээлэл түгээж байна" гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэгэхээр би тухайн уулзалтад суусан. УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын гишүүн байхдаа санаачилж, 2024 оны долдугаар сард эхлүүлсэн Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замыг өөрсдөө гишүүн болоод эхлүүлчихлээ гэсэн агуулгатай зүйл ярьж эхэлсэн. Түүнийг нь би "2024 оны нэгдүгээр сард төсөвт тавиулчихсан ажлыг энэ есдүгээр сард хийсэн юм шиг худлаа байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат "Чи УИХ-ын гишүүнтэй мэтгэлцдэг суббьект биш. УИХ-ын гишүүн болчихоод надтай мэтгэлц" гэсэн. Ингээд би гараад явсан. Өдөр сумдаар уулзалттай явж байтал Дундговь аймгийн Ардчилсан нам гэсэн пэйж хуудсаараа "С.Мөнхчулуун хурал үймүүллээ. Хөөгөөд гаргалаа" гээд тухайн бичлэгээ өөрсдөө тасалж тавьсан байсан. Тухайн үед Ц.Мөнхбат намайг намын даргын хувьд надтай мэтгэлц гэсэн нь үнэн. Гэхдээ ард түмэн УИХ-ын гишүүдтэй мэтгэлцэж болохгүй гэсэн хууль байхгүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа хэрэг. Ингээд бид өчигдөр мэтгэлцээн хийе гээд хүсэлт гаргасан. Гэтэл Сонгуулийн хороогоор дамжуулж мэтгэлцэнэ гэсэн хариу өгсөн. Сонгуулийн хороо тэр мэтгэлцээнийг зохион байгуулдаг эрх бүхий газар нь биш. Хоёрдугаарт, Дундговь аймгийн сонгуулийн хороонд өөрсдийнх нь хүмүүс бий. Сонгуулийн хороонд үүрэг гүйцэтгэгч гэсэн төрийн албаны шаардлага хангахгүй хүмүүсийг томилчихсон. Ингээд сонгуулийн хорооны хараат бус байдалд халдах учраас иргэдийн дунд мэтгэлцээнээ хийе гэсэн. Бид Дундговь аймгийн Дуулалт жүжгийн театрт мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтээ хүртэл бид гаргачихсан байсан. Гэтэл Дуулалт жүжгийн театрт мэтгэлцээн болох цагтаа яваад очтол "Бэлтгэлтээ болчихлоо" гээд ганцхан хүн дуулууллаад биднийг оруулаагүй.
Уг нь Сонгуулийн хуулиараа Төрийн үйлчилгээний газар сонгуулийн арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулах үүрэгтэй. Үүргээ гүйцэтгээгүй бол 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэдэг хуулийн заалт ч бий. Үүнийг үл тоосон. Бид соёлын төвийн коридорт үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ үеэр Ц.Мөнхбат Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч тэргүүтэй хэдэн хүмүүстэй ирж, бужигнаан үүсгэж байгаад явсан Тэдний зарим нь согтуу байсан юм билээ" гэх тайлбар мэдээлэл өглөө.
| С.МӨНХЧУЛУУН: "УИХ-ын гишүүн болчихоод надтай мэтгэлц" гэдэг бичлэгээ АН-ынхан өөрсдөө анх гаргаж тавьсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |