"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгоно" хэмээн Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Харин Шадар сайд С.Амарсайхан энэ асуудлыг үгүйсгэж, "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зүгээр шийдчих асуудал биш. Энэ бол амьдралын нөхцөл байдалтай уялдуулан судалгаа, тооцоотой шийдэх зүйл. Одоогоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд судалгаа тооцоо хийж байгаа" гэх тайлбар өгөөд буй.
Энэ асуудалд Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ажлыг Засгийн газар шийддэггүй. Үүнийг гурван талт хэлэлцээр буюу Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын сайд нарын төлөөлөл орсон Үндэсний хороогоор хоёр жил тутамд хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн тавдугаар сард гурван талын хэлэлцээр хийгдсэн. Ингээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр шатлалтай нэмэх талаар ярилцсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэмэгдэж байгаа өрхийн орлого, инфляцын төвшин, эдийн засгийн өсөлт, цалин хөдөлмөрийн бүтээмж, тэтгэвэрийн доод хэмжээг харгалзан үзэж нэмдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая төгрөгт хүрэх ёстой. Манайд цалин хөлсний тогтолцоог хөдөлмөрийн бүтээмжтэй уясан тогтолцоо байдаггүй юм байна. Зарим ажлын байр маш үнэлгээ багатай юм байна. Энэ талаар манайх анхаарч ажиллах шаардлага байна. Шадар сайд Засгийн газар шийдвэр гаргадаг гэсэн дутуу мэдээлэлтэй байсан юм шиг байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь төсөвт ачаалал өгөхгүй. Үндэсний хороонд Сангийн сайд багтдаг. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд хүргэх шаардлага бий" гэлээ.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ. Шадар сайд дутуу мэдээлэлтэй байсан байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |