Багануур, Багахангай гээд алслагдсан дүүргүүдийн удирдлагууд бусад дүүрэг, аймгуудын дарга нараас бага шүүмжлэлд өртдөг. Алслагдсан гэх нэрийдлээр хэн ч хэзээ ч хяналт тавьдаггүй гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Тиймээс дарга, удирдлагууд нь төсвийн мөнгөө өөрсдөө халаасалж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгохдоо дураараа аашилдаг гэх нь ч бий. Тухайлбал, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд өөрийгөө сайн ажилласан хэмээн урамшуулал олгож, өөртөө 1.9 сая төгрөгийн урамшуулал бодсон байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны бухимдлыг төрүүлж байлаа.Тэрбээр өдгөө "Шинэ Улаанбаатарын төлөө" уриатайгаар Багануур дүүргийн МАН-аас нэр дэвшиж буй. ИТХ-ын сонгуульд ялчих юм бол хүртээмжтэй хот, ногоон хот, орлоготой хот, аюулгүй хотыг бий болгоно гээд амлалт өгчихсөн яваа. Тэрбээр Завхан аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улмаар 2004 онд Монгол шуудан банкны эдийн засагч, эрхлэгч, 2008 онд Хөдөлмөр, хадгаламж үйлчилгээний хэлтсийн дарга, 2013 оноос Засаг даргын орлогч болж, 2020 оноос Багануур дүүргийн ИТХ-ын дарга болсон түүхтэй нэгэн. Мөн тэрбээр 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 63 сая төгрөгийн орлоготой, 90 саяын орон сууцтай, 100 саяын машинтай, 30 саяын газартай, дөрвөн саяын үнэт эдлэлтэй, 81 сая төгрөгийн хадгаламжтай, 92 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнийг өөртөө хэнэг ч үгүй урамшуулал олгоод сууж байхад нь аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын төлөөлөгчид юу хийж суусан бэ. Улсын мөнгийг хувьдаа зарцуулж буй түүнийг өөгшүүлэн дэмжиж, өөртөө урамшуулал олгох эрхтэй мэтээр авирлаж, дараагийн урамшууллын мөнгийг горьдож суусан болж таарав уу гэдэг асуулт багануурчуудын дунд одоо ч хэвээр байна.

Багануур дүүргийн Засаг дарга Сумъяагийн Даваасүрэн цахилгааны инженер мэргэжилтэй. Тэрбээр мэргэжлээрээ ажиллаж байгаад 2008 оноос Багануур дүүргийн Засаг даргын орлогчоор томилогдсон байдаг. Мөн 2016-2020 онд ИТХ-ын дарга, 2020 оноос одоог хүртэл тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “43 сая төгрөгийн орлоготой, дөрвөн орон сууцтай, 17 сая төгрөгийн газартай, 50 саяын үнэт эдлэлтэй, 15 саяын хадгаламжтай, 90 саяын зээлтэй хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнээс өмнө Багануур дүүргийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ажиллаж байсан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулснаар өөрийн хүн болох С.Даваасүрэнг Засаг даргаар ажиллуулж эхэлсэн. Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Манай дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь дэд бүтцийг сайжруулах ажлууд байгаа. Хэдий сүүлд байгуулсан дүүрэг ч гэлээ шугам, сүлжээ нь 30-40 жил болсон тул их засвар хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай болсон. Энэ нь мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол суурь нөхцөл нь” гэдгийг онцолж байсан. Мөн Багануурын дулааны цахилгаан станцыг барина гэх томоохон амлалтууд өгч байсан билээ.
| Дүүргийнхээ төсвөөр өөрсдийгөө урамшуулж, хэтэвчээ зузаалдаг Багануур дүүргийн дарга нар |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |