Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан, ашиг сонирхлын ямар зөрчилтэй байсан талаарх баримтыг цувралаар хүргэж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Хэнтий аймгийн удирдлагуудын хэн нь хэн болохыг танилцуулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хэнтий аймгийн гаралтай улстөрчид төрийн өндөрлөгөөр ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаараа Хэнтий аймаг сүүлийн гурван жил тэргүүлсэн. Хамгийн сүүлчийн жишээгээр авч үзэхэд, 2024 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж эхлэхэд, Хэнтий аймгийн төсвийн хөрөнгө оруулалт хэд дахин үржигдсэн нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Тодруулбал, 2024 оны төсвийн төсөлд орон нутагт нийт 5.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасны 1.17 их наядыг нь Хэнтий аймагт хуваарилсан удаатай. Угтаа 21 аймгийн хөрөнгө оруулалтын тавны нэгийг зөвхөн Хэнтий рүү хуваарилсан болж таарсан. Ийн жилийн жилд төсвийн хөрөнгө оруулалт нь тогтмол өссөн Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоно хэмээн томоохон хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн. Ингэхдээ Хэнтий аймагт түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зургаан том цогцолбор барьж эхэлсэн нь бий. Хамгийн сүүлд, Хэнтий аймгийн Биндэр суманд “Эзэнт гүрэн-Их хуралдай” цогцолборын бүтээн байгуулалтын ажил дууссан гэдгийг мэдэгдэж байлаа.

2020 оны орон нутгийн сонгуулиар Хэнтий аймагт МАН олонхын суудал авч, Засаг даргаар Ц.Идэрбатыг томилон ажилуулж байлаа. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Ингэснээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулж, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, гишүүнээр сонгогдсон. Иймд тус аймгийн Засаг даргаар Засаг даргын орлогч Ц.Чогсомжавыг томилон ажиллуулаад гурван жил болоод буй.
Ц.Чогсомжав нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул. Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Нефть ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1999 онд Хэнтий аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвд улсын байцаагчаар эхлүүлсэн. Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч болсон тэрбээр 2010 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон 2018 оноос Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн гэх товч намтартай. Мөн тэрбээр “Эмийн удивдас” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байжээ. 2021 оноос Засаг даргаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд түүний хөрөнгө орлого чамлахааргүй өссөн байна.
Тодруулбал, Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд буюу 2020 онд өөрийн орлогоо 41 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 86 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Улмаар 670 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн зургаан орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, нэг авто гарааштай хэмээн мэдүүлсэн. Түүнчлэн 226 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван автомашин, 50 саяын газартай, 77 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн “Эмийн удидас” компанид хувь эзэмшихээс гадна нэг тусгай зөвшөөрөлтэй хэмээн хөрөнгө орлогодоо дурдсан байна. Харин 2023 онд түүний хөрөнгө, орлого нэмэгдэж, 162 сая төгрөгийн орлоготой болсон бол гэр бүлийн орлого нь 156 сая төгрөг болсон байна. Улмаар 819 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн зургаа, нэг амины орон сууц, хоёр авто гарааш, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Харин газрын үнэлгээ нь 60 сая болсон бол хадгаламжийн хэмжээ нь 94 сая төгрөг болж өссөн байгаа юм. Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд намаа удирдаж оролцож байгаа тэрбээр дахин нэр дэвшиж байгаа аж.

Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар Г.Хэрлэнчулуун гэх эмэгтэй ажиллаад дөрвөн жил болжээ. Хэнтий аймгийн уугуул, багш мэргэжилтэй тэрбээр 2001 онд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнээр ажиллаж, өнөөдрийг хүртэл албан тушаал ахисаар иржээ. Тодруулбал, 2008 оноос аймгийн ИТХ-д сонгогдон, нарийн бичгийн дарга, улмаар МАН-ын хорооны дэд дарга болсон байдаг. Харин 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2020 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
2017 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогодоо 26 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 78 сая төгрөг гэжээ. 344 сая төгрөгийн нийтийн хоёр, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгө бүртгүүлсэн бол 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг автомашинтай гэсэн байна. 20 сая төгрөгийн малтай, хадгаламжийн үлдэгдэл нь дөрвөн сая, дөрвөн сая төгрөгийн газартай хэмээн хөрөнгө орлогодоо дурджээ. Мөн "Мөнхийн чансаа" ХХК-д хувь эзэмшдэг аж. Харин 2023 онд түүний орлого 57 сая, гэр бүлийн орлого нь 120 сая төгрөг болон өсжээ. Мөн нийтийн нэг орон сууцтай болсноор үл хөдлөх хөрөнгө нь 320 сая төгрөг болж буурсан бол 91 сая төгрөгийн хоёр автомашинтай болсон байна. Түүнчлэн тэрбээр 162 сая төгрөгийн хадгаламж, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон нь түүний хөрөнгө, орлогын хэмжээ нэмэгдсэн болохыг харуулж байна.
Тэрчлэн Г.Хэрлэнчимэгийн хувь эзэмшдэг "Мөнхийн чансаа" ХХК түүнийг 2018 онд ИТХ-д ажиллаж байх хугацаанд нь төрийн тендерт гурван удаа шалгарч байжээ. Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани
| УЛСЫН ТӨСӨВ ХЭНТИЙ РҮҮ “УРССАН” ДӨРВӨН ЖИЛД ХӨРӨНГӨ НЬ НЭМЭГДСЭН ХЭНТИЙН УДИРДЛАГУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |