Монгол Улс хил давуулаад, бараа сураггүй алдчихсан олон “оргодол”-той. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д их сургуулийн багшаар ажиллаж, Ч.Сайханбилэгтэй бараг л нэг мужид амьдарч байгаа гэх. Нүүрсний хулгайн гэрч Н.Удаанжаргалыг Аргентин Улсаас дайчлан баривчлах гээд хоёр жил болох нь. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат АТГ-т мэдүүлэг өгснөөс хойш ор сураггүй болчихлоо. Эндээс харвал, эх орноосоо зугтагсад олширч, “Шувуу” ажиллагааныханд “шүүрэх” хүн мөн ч олон болж байна.
Улсаа тонон дээрэмдсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хилийн цаана "үүрээ" засчихаад, тохьтой гэгч нь амьдарч байгаа төрийн “хар”-чуудыг хэзээ авчрахыг асууж, сануулан бичиж байна. Үе үехэн өөрсдийгөө буруугүй гэдгийг тайлбарлаж, утасны цаанаас “Эх орондоо удахгүй очно” гэх мэдэгдэл биччихээд тааваараа тарвалзаж буй “оргодол”-уудыг олж ирэх цаг нь хэзээ вэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хийсэн, хийгээгүй олон хэрэг тохоотой байгаа. Эх орноосоо зугтаж, харь оронд амьдарч, хаа нэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийдэг Ч.Сайханбилэгийг хамгийн түрүүнд Засгийн газрын шийдвэрээр авчирч магадгүй. Учир нь, Ч.Сайханбилэгт хамгийн сүүлд нэмэгдсэн, шалгагдаж байгаа нь Хөгжлийн банкны хэрэг. Хөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найдваргүй зээл олгосон байж болзошгүй гэх. Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “УИХ-аар баталсан хууль зөрчиж, Засгийн газрын тогтоол гаргаж, чанаргүй зээл олгох эхлэлийг тавьсан. УИХ-аар тогтоолыг цуцлуулсны дараа Засгийн газар шинээр тогтоол гаргаж, зээл олгох ёстой байсан” зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа.
Мөн Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компанидаа худалдан авсан гэх хэрэгт хамаатуулан шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газарт авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж, шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
Ч.Сайханбилэгийн шалгагдах зүйл анги ганц, хоёроор тогтохгүй гэдгийг дээр хэлсэн. АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг саатуулсан байдаг. Түүнийг Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Хачирхалтай нь, 30 хоногийн дараа Ч.Сайханбилэгийг суллаж, хилийн хориг тавьсан ч тэрбээр гурван сарын дараа БНСУ-аар дамжиж, АНУ руу “зугтсан” байдаг. Ч.Сайханбилэгийн холбогдсон дээрх хэргүүдийг шийдвэрлэхийн тулд түүнийг "шувуу" ажиллагаар авчрах нь баараггүй. Гэтэл бараа сураг нь ч алга.

АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох “Тавантолгой” төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийсэн байдаг. Хачирхалтай нь, Н.Удаанжаргал АТГ-аас нэгжлэг хийх үед хэдийнэ хил даваад “зугтчихсан” байсан гэх.
Тэрбээр хил давсан талаараа тайлбарлахдаа “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын "Korea national railway", "Koreal" компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, "Коrеаl" оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм” хэмээн хэвлэлд ярьсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна.
Томилолт нь дуусаагүй юу, хууль хяналтын байгууллагыг Засгийн газартай нь, ард түмэнтэй нь "тонгорч" байгаа юм уу, бүү мэд. Ямартай ч тэр бараа сураггүй алга болчихоод багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд АТГ-ынхан Аргентин Улсаас сургийг нь гаргасан гэдэг. Мөн ч олон удаа “Н.Удаанжаргалыг одоохон баривчиллаа. Одоо баривчилж байгаа. Саатуулахаар баг явж байна. Машинаар очиж байгаа” гэж мэдэгдээд хоёр жил болох нь.

Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уянгын халилтай, урт өргөдөл бичиж өгөөд БНСУ-ыг зорьсон ч одоог хүртэл сураггүй байна. Тэр угтаа гадаадад ээжийгээ эмчлүүлж, хууль хяналтын байгууллагад бүрэн эрхийн хаалтгүй, энгийн иргэний хувиар шалгуулна гэж мэдэгдсэн ч ээжийгээ орхиод, эрх мэдлээ “чирээд” Монголоос явсан. Хэзээ ирэх, хуулийн байгууллагад хэзээ шалгуулах нь бүүр ч тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хар багынн найз Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-аараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 тэрбум орчим төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
| ЭХ ОРНООСОО ЗУГТАГСАД БУЮУ “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫХАНД ШҮҮРҮҮЛДЭГГҮЙ Н.УДААНЖАРГАЛ, Ж.МӨНХБАТ, Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |