УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөөс Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Тэднийг 30 хоног цагдан хорьж, өнгөрсөн тавдугаар сард сулласан байдаг.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүүд хууль бусаар газар олгосон, зориулалтыг нь өөрчилсөн гэх хэрэгт буруутгагдаад буй.
Энэ асуудлаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас тодруулахад “Би аймгийн Засаг даргын ажлаа хийж байгаа. Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Одоо ч шалгаж, байцаасаар байна. УИХ-ын гишүүний дүүд газар хууль бусаар олгосон зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагынхан тайлбарлана биз. Надад өөр хэлэх зүйл алга” гэлээ.
| Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Би АТГ-т шалгагдсан хэвээрээ байгаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |