• Өнөөдөр 2025-04-20

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРИЙН ДҮҮД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОЖ, АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ, ТЕНДЕР ТҮҮЖ, ГАДААДАД АЯЛАДАГ ГЭХ ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР НАРТАЙ ТАНИЛЦ

2024-10-08,   539

-БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ХУУЛЬ БУСААР ОЛГОЖ, АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ М.ИДЭРБАТ-

   Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарын хууль бус үйлдлүүдийг хүргэж байна.


    Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл 2023 оноос гарч эхэлсэн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Тухайн үедээ 48 цаг цагдан хорьж байсныг манай сайт мэдээлсэн. Учир нь Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьд аймгийнхаа газраас хууль бусаар олгож, оронд нь гурван өрөө байр авсан байж болзошгүй хэргээрээ өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагынханд шалгуулж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, “Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн буюу Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай, 6700 ам метр, мөн 1359 ам метр хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Мөн тэрбээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 ам метр хэмжээтэй газрыг авто угаалга, гараашийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлж, бусдад давуу эрх олгосон. Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 ам метр газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” хэмээн АТГ-ын мэргэжилтнүүд мэдээлж байсан юм.

    Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн үеэл дүүгийн газрын зориулалтыг хууль бусаар өөрчилж, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат гурван өрөө орон сууцны хахууль авсан байж болзошгүй гэх. М.Идэрбат нь МУИС-ийг түүхч мэргэжлээр төгсөж, ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг даргаар ажиллаж, улмаар аймгийн Засаг дарга болж томорсон байдаг.  Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 75 сая төгрөгийн орлоготой, нэг орон сууц, нэг хашаа байшинтай, дөрвөн үхэр, гурван хурдан удмын адуутай, 53 сая төгрөгийн малтай, 25 сая төгрөгийн газартай, 43 сая төгрөгийн хадгаламжтай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 37 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байдаг.

ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭ ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛДАГ ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР

    Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас явуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулсан хэрэгт холбогджээ. Гэрээний гүйцэтгэл, техникийн нөхцөл гэх мэт тендерийн шалгуурыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан гэх.  Мөн өөртөө давуу байдал олгож, БНХАУ-д аялсан Сүхбаатар аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 29 хүний зардлыг нэр бүхий Хятадын компаниар төлүүлжээ. Уг аялалд нь Сүхбаатар аймгийн хууль хүчний байгууллагын ажилтан хамрагдсан гэнэ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь “1998 оны төгсөгчдийн клуб” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн ажээ. Түүний удирддаг уг клубийн гишүүд Сүхбаатар аймгаас зарласан, өндөр үнэ бүхий сонгон шалгаруулалтад удаа дараа шалгарчээ. Тэрбээр 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 74 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлогоо 140 сая хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн амины хоёр, нийтийн нэг орон сууцтай, хурдан удмын 20 адуутай, 50 сая төгрөгийн газартай, 90 сая төгрөгийн малтай хэмээн мэдүүлсэн байдаг. Өнгөрсөн 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан цөөн аймгийн нэг нь Сүхбаатар билээ.

 

 


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРИЙН ДҮҮД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОЖ, АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ, ТЕНДЕР ТҮҮЖ, ГАДААДАД АЯЛАДАГ ГЭХ ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР НАРТАЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-08 21:18:09
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-08 09:46:23
    zochin: Хагартлаа баяжсан хүмүүсдэээ, төрийн ажил хийгээд баяжаад байна ойлгож бна уу хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-08 08:49:35
    Ган: Ишш еrgelt.mn ийг гайгvй сайт юм байх гэсэн чинь захиалгын сайт юм шив дээ. Наадуул чинь МАНгасуудын хажууд юу ч биш. Ж. Батсуурь Хосбаяр нар орон нутгаа Аймгаа яаж хегжvvлснийг захын хvн хэлнэ дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188