Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл бий. Энэ төслүүдийг хэрэгжүүлэх 14 эрх зүйн реформыг хүрээнд мега төслүүдийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа. Өнөөдөр Үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаас гарч байна. Монгол Францын Засгийн газрын хэлэлцээр өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн. Ингээд тодорхой шийдэлд хүрч Үндэсний хиймэл дагуулын төслийг Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлд танилцуулахаар бэлдлээ. Олон орны хамтын ажиллагаа энэ хиймэл дагуулыг хөөргөхөд санал боловсруулсан. Энэ төслийн судалгааг 2011 оноос хийж эхэлсэн. Монгол өргөн уудам газар нутагтай улс. Бид энэ уудам газар нутгийнхаа 23.8 хувьд нь буюу 21 аймаг 330 суманд шилэн кабелийн интернэтийг оруулсан. Бид цаашид эх орныхоо хаана ч интернэтэд холбогдох харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд 29 их наяд төгрөг шаардлагатай. Малчидтай уулзалт хийхэд “Бидэнд бааз, станц байгуулж өгөөч, интернэттэй болмоор байна” гэдэг. Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтэц заавал шаардлагатай. Үндэсний хиймэл дагуулыг 36 мянган километрт хөөргөж чадвал эх орныхоо хаанаас ч интернэт орох боломжтой болно. Сансарын станц хэрэглэж байгаа тохиолдол бидэнд бий. "Ддэш", "Монсат" зэрэг компани гадаадын хиймэл дагуулд 9.2 сая ам.долларын төлбөр төлдөг. Энэ тоо жил ирэх тусам өсөж байгаа. Хэрэв үндэсний хиймэл дагуултай болчихвол гадаадын хиймэл дагуулд төлж байгаа түрээсээ үндэснийхээ хиймэл дагуулд төлнэ гэсэн үг. Ингэснээр ямар нэгэн алдагдалгүй ажил болно. Бид өмнө нь Мазаалай хиймэл дагуулыг бид хөөргөж байсан. Энэ бол хөнгөн жинтэй, судалгааны хиймэл дагуул байсан. "Starlink"-ийн төхөөрөмжийг иргэд ашиглаж байгаа. Гэхдээ төлбөрийн хувьд өндөр, кибер аюулгүй байдлын талаас бид хамгаалж чадахгүй. Үндэсний хиймэл дагуул үнийн хувьд хямдаас гадна, бид кибер аюулгүй байдлыг хангаж чадна” гэв.
| Н.УЧРАЛ: Үндэсний хиймэл дагуулыг хөөргөж чадвал эх орныхоо хаана ч интернэт орох боломж бүрдэнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |