Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй, Хайлааст, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр таван буудал, Дарь-Эхийн замын баруун талын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг удахгүй гардуулна. Сэлбэ дэд төвд баригдсан 12 мянган айлын орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар нийслэлийн орон сууцны корпорацийн мэдэлд шилжинэ. 701 га газарт ойролцоогоор 50 мянган айлын орон сууц барьж, барилгын компаниудад уг газрыг арилжина. Орон сууцны ашигтай талбайгаас авсан 25-30 хувийг санал болгосон барилгын компаниудад уг газрыг хүлээлгэж өгнө. Газрынхаа төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлтийг хийхээр байна. Дээрх газар чөлөөлөх ажил Радио, телевиз, Дэнжийн мянга, Ногоон нуур орчмын айл өрхүүдийг чөлөөлөх орон сууцны хороолол гэж ойлгож болно. Баянхошуу дэд төв дээр 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэй. Үүний 60 газарт нь нийслэл гадаадын ногоон орон сууцны төслөөр зургаан мянган айлын орон сууц барихаар байгаа. Нийслэлийн орон сууцны корпораци эх үүсвэр босгож Ханийн материал орчимд 9.2 га газрыг чөлөөлөх ажил эхлүүлсэн. Ханийн материал, Баянхошуу орчимд найман мянган айлын орон сууц баригдана. Үлдсэн 100 га-д нь төлөвлөлт хийгдэж, дэд бүтэц, төлөвлөлт авто замын ажлуудыг барилгын компаниудад арилжина. Барилгын компаниуд 25-30 хувийг нийслэлд шилжүүлж, орон сууцны фондоороо толгойт, Их бага Нарангийнхнийг шилжүүлнэ. Мөн Шар хад дэд төвийг түшиглэсэн орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа. Гэр хороололынхныг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуульд заасны дагуу 1008 айлтай хашаа байшинг нь орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсч байгаа. Айлуудад батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ” гэлээ.
| Х.Нямбаатар: Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эхийн айлуудыг оруулна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |