Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад бид Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг нарыг танилцуулж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2009 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдон, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Шүүхийн захиргааны хуулийг дагаж мөрдөж эхлэх хүртэл хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан байна. 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад Засаг дарга болсон байдаг. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тавиул гэгддэг. Өөрөөр хэлбэл, тэрээр төрийн албанд ажиллах туршлагагүй, шийдвэр гаргах эрх мэдэлгүй Б.Дэлгэрсайханаас шууд хамааралтай гэсэн үг. Улаанбаатарт ажиллаж байсан түүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт аваачиж, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргаар томилуулсан гэдэг. Тэрбээр Б.Дэлгэрсайханы компанийн хуулийн асуудлыг ерөнхийд нь хариуцаж байгаад Засаг дарга болсон гэж нутгийнхан нь ярьдаг.
Засаг дарга О.Батжаргал “Дорноговь-Их хөгжил сан”-гийн тэргүүнээр ажилладаг. Б.Дэлгэрсайхан түүнийн сангийн тэргүүнээр томилчихоод аймагт нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийнхнийг дууддаг гэх. “Бадрах энержи” гэхэд 500 сая төгрөг өгснөөс эхлээд олон компани санд хөрөнгө төвлөрүүлсэн талаар яригддаг. Мөн тэрбээр “Юнайтэд партнерс лоу фирм ХХН Нөхөрлөл”-д хувьцаа эзэмшдэг. Өнгөрөгч онд түүний орлого 186 сая, энэ онд 58 сая төгрөг болж буурсан талаар Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 11 саяас 17 сая төгрөг болж нэмэгдсэн. 292 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, хоёр авто зогсоолтой. 266 сая төгрөгөөр үнэлэгдэх “Ниссан партол” автомашинтай гэжээ. Тэрбээр 94 адуугаа 252 сая төгрөгөөр үнэлсэн бол 44 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 43 сая төгрөгтэй, 98 сая төгрөгийн авлагатай. 96 сая төгрөгийн зээлтэй юм байна. Түүнд хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй.
133 сая төгрөгийн хадгаламжтай Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг
Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар Батцэнгэлийн Ганзориг ажилладаг. 151 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг авто зогсоолтой, 40 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 14 сая төгрөгийн малтай, 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 133 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнийг 2023 онд Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа ашигласан гэх яриа олны дунд гарч байв. Тодруулбал, Дорноговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Батсугир захирамж гаргаж, аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан гэгддэг. Ингэхдээ татвар төлөгчдийн буюу улсын 11 сая төгрөг зарцуулсан гэх. Хамгийн чухал нь, тэрбээр улсын 8.8 сая төгрөгөөр Тайванд аялсан гэх мэдээлэл цацагдаж байв. Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. Мал зүйч мэргэжилтэй. Улаанбадрах сумын ЗДТГ-т мэргэжилтэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, хэлтсийн дарга, Улаанбадрах сумын Засаг дарга, 2016 онд аймгийнхаа ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад ИТХ-ын дарга болсон байдаг.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ “ТАВИУЛ” О.БАТЖАРГАЛ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ, ГАДААДАД АЯЛСАН ГЭГДДЭГ ДОРНОГОВИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ НАРТАЙ ТАНИЛЦ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |