Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмадууд байна. 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад болно гэсэн статистик мэдээлэл байна. 2017 онд анх удаа Ахмад настны тухай хууль батлагдаж, 2024 оны тавдугаар сарын 22-нд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн хүрээнд хамгийн гол нь ахмад настнууд эрүүл, идэвхтэй амьдралд бэлтгэх гэсэн концепци орсон байгаа. Үүнд, ахмад настны асрамжийн үйл ажиллагааг сайжруулах, төрөөс дэмжлэг үзүүлэх, ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилж байгаа сувиллын газрын тоог нэмэх, байгууллагууд асрамжийн сан байгуулах, эмийн үйлчилгээг сайжруулах зэрэг зохицуулалт бий. Тиймээс 2025 оны улсын төсөвт ахмадуудад чиглэсэн хөрөнгө оруулалт бий" гэв.
| Д.ЭНХТУЯА: 2025 оны улсын төсөвт ахмадуудад чиглэсэн хөрөнгө оруулалт бий |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |