УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүний чиг үүргээ ухаарч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна. Энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна улсын гадаад, дотоод бодлогыг тодорхойлох төрийн дээд байгууллын хувьд шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ гарч байна. Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор тайлан тавьдаг өөрсгөл ойлголтоос салж, санаачилсан, батлуулсан хуулиудын нийгмийн амьдралын зохицуулахад гүйцэтгэсэн чанар бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэт оруулсан бодит хувь нэмэрийг дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон. Хууль гэдэг иргэдэд шахалт, дарамт биш амьдрал нь дээшлэхэд чиглэн тусалдаг байх учиртай. Эргэх холбоотой парламентийг төлөвшүүлэх хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж, хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон бүрдүүлж, ард түмний засаглах эрхийг хангах учиртай. Парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хүн төвтэй хууль буюу хүний эрхийг дээдэлсэн цаг үеийн шаардлагад нийцсэн хууль санаачилж, эрх зүйн зохицуулалт хийдэг байх шаардлагатай. Хуулийг тодорхой ойлгомжтой болгоно. Ингэснээр нийгэмд үүссэн авлига, хүний эрхийг зөрчсөн тэгш бус байдлыг халах болно” гэлээ.

| Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ЫН ДАРГЫН ХУВЬД ХУУЛИЙГ ЧАНАРЖУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |