Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад бид Дорнод аймагт хийсэн гавьтай ажилгүй, хуралдаандаа бараг суудаггүй гэгддэг ч ИТХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж буй дэвшигчдийг танилцуулж байна.
Дорнод аймагт ард түмний амны уншлага болсон бартаа саадтай 50 километр авто зам байдаг. Тухайн замыг нутгийнхан нь тамын 50 километр хэмээн нэрлэдэг. Улсын комисс уг замыг засаж янзлах үүргийг гүйцэтгэгч компаниудад гурван удаа гаргасан байдаг. Гэтэл тухайн замын засах ёстой “МСРС” компани зураг төсөл, тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүхий л шатанд алдаа дутагдал гаргаж байжээ. Уг замын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Жео” компани ажиллаж, чанаргүй зам барьж, иргэд хохироод хоцорсон. Харин тухайн замыг орон нутгийнхан гэлтгүй Дорнодод очсон сайд дарга бүхэн нь засаж, янзална хэмээдэг гэх. Хамгийн сүүлд гэхэд С.Бямбацогт сайд Дорнодын замыг 2024 онд засаж, шинэчилнэ хэмээн мэдэгдэж байсан. Дорнод аймгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид 50 километр замаа засаж, янзалж чадахгүй байгаагаас харахад, бусад амлалтаа ч биелүүлж чадаагүй нь тодорхой болов уу. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Англи хэлтэй Дорнодчууд дэд хөтөлбөр, Ахмадын ачлал дэд хөтөлбөр, Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, "Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөр, "Оюутны хөгжил" хөтөлбөр, Дорнод аймгийн Соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал" хөтөлбөр, "Эмэгтэйчүүдийн хөгжил" хөтөлбөр, "Эрдэм" хөтөлбөр, Уламжлалт боловсрол төсөл хэрэгжүүлнэ хэмээн амлаж байжээ. Энэ мэт амлалтуудаа нэр бүтэн биелүүлж чадаагүй мөртлөө Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд дахин нэр дэвшигчдийг танилцуулж байна.
ХУРАЛД СУУЖ ҮЗЭЭГҮЙ ГЭГДДЭГ ШИРБАЗАРЫН ӨРГӨНБАЯР

Түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа хуралдаанд бараг суугаагүй гэцгээдэг. Хуралд суугаагүй юм чинь хийсэн ажил нь хэр хэмжээнийх вэ гэдэг нь тодорхой. Тэрбээр энэ жилийн сонгуульд дахин нэр дэвшихээр 400 “царцаа”-г 10 дугаар багт шилжүүлсэн гэх яриа гарсан байдаг. Тэрбээр 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 150 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 30 сая хэмээн мэдүүлжээ. Мөн амины нэг, нийтийн таван орон сууцтай, 140 сая төгрөгийн газартай, 578 сая төгрөгийн хадгаламжтай, "Их базар констракшн" ХХК, "Их шину" ХХК, "Оптимус сибус" ХХК-тай аж.
УРАНБИЛЭГИЙН ДАШ

У.Даш нь нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг. Тэрбээр Дорнод аймгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх бодлогын манлайлагч байна. Хэлэлцдэг, судалдаг, төлөвлөдөг, хэрэгжүүлдэг, хариуцлага хүлээдэг зарчмыг аймаг орон нутагт төлөвшүүлэх зорилгоор нэр дэвшиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 45 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн бол гэр бүлийн орлогоо 36 сая хэмээжээ. Мөн гурван орон сууц, нэг авто зогсоолтой, 50 сая төгрөгийн авлагатай, 90 саяын машинтай хэмээжээ.
ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ МЯГМАРЫН БАС-ЭРДЭНЭ

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. “Дорнод мах маркет” ХХК-ийн захирлаар ажилладаг. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа тэрбээр санаачилж эхлүүлсэн ажлаа хийж дуусгах зорилготой дахин нэр дэвшиж байна хэмээсэн байдаг. Түүний нийт орлого нь 33 сая бол гэр бүлийн орлого нь 20 сая аж. 364 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 10 зогсоолтой, 18 сая төгрөгийн газартай, 100 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Түүний хүү Д нь 2021 онд хүн дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг.
ЗОРИГТЫН ГЭРЭЛТ-ОД

Тэрбээр Дорнод аймгийн Чулуунхороот багийн Засаг даргаар ажилладаг. Энэ удаагийн сонгуульд илүүг эрэлхийлж, боломжийг бүрдүүлэх зорилгоор нэр дэвшиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууц, нэг хашаа байшинтай, хурдан удмын 23 адуутай нийт 80 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай хэмээжээ. Мөн найман сая төгрөгийн үнэт эдлэлтэй 18 сая төгрөгийн хадгаламжтай, Шинэ Эрээнцав Баянхаан", "Ногоон хорвоо" ХХК-тай гэж мэдүүлжээ.
ШИРБАЗАРЫН ГАНГАНМӨРӨН
Ш.Ганганмөрөн 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 300 сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай, нэг гарааштай, 300 сая төгрөгийн машинтай, 160 сая төгрөгийн газартай, хоёр сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Өдгөө Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт МАН-аас аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлтой хамт нэр дэвшиж байгаа билээ.
| ДОРНОДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "ТАМ"-ЫН 50 КИЛОМЕТР ЗАМАА ЗАСАЖ ЧАДАЛГҮЙ ДӨРВӨН ЖИЛ БОЛЧИХООД ДАХИН НЭР ДЭВШИЖ БАЙНА |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |