Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад бид Говь-Алтай аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг онцолж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон билээ. Харин түүний орлогч Г.Чинбат өдгөө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь 2012-2016 онд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байгаад 2017 оноос Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, 2020 оны сонгуульд нэр дэвшихээр зөвлөхийнхөө ажлыг өгсөн байдаг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, дахин аймгийнхаа Засаг даргаар томилогдсон. Түүнийг дахин Засаг даргаар томилогдохдоо 30 орчим хүнийг ажлаас нь халж, өөрийн хүмүүсээ томилсон гэх яриа гарч байв. Мөн "Говь-Алтай аймагт МАН-ынхныг уулзалт зохион байгуулахаар цахилгаанаа тасалчихдаг, МАН-ынхныг сонгуулийн сурталчилгаа хийлгэдэггүй” гэх мэдээлэл удаа дараа гарч байлаа. Үүнээс гадна 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны саван дээр өөрийгөө рекламдаж, олны онигоо болсон байдаг. Тодруулбал, “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” хэмээн өөрийн зураг, гарын үсгээ хэвлүүлж, наасан байдаг. Түүний дээрх үйлдэлд АТГ-ынхан сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байжээ. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулж, сануулга өгөөд өнгөрч байжээ. Мөн түүнийг залуучууд зугаацуулах нэрийдлээр их хэмжээний мөнгө “идсэн” хэмээдэг. Тодруулбал, тэрбээр 2023 онд “Алтайн залуус” хэмээх чуулга уулзалт зохион байгуулж, ганц бие залуусыг танилцуулах нэрийдлээр 135.9 сая төгрөгийг салхинд хийсгэсэн байдаг. Үүнээс гадна тэрбээр Засаг даргаар ажиллах хугацаандаа төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувьчилсан хэрэг тарьсан. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн хууль болон Төсвийн хууль ноцтой зөрчсэн гэгддэг. Тэрбээр 2023 онд төрийн мэдлийн 12 объект, 68 автомашин хувьчилсан гэдэг. Тодруулбал, “Ланд-200” маркийн автомашиныг сая төгрөгөөр хувьчлахдаа 25 сая төгрөгийн засвар хийсэн гэдэг. Мөн Жаргалант багийн 50 сая орчим төгрөгийн газрыг гуравхан сая төгрөгөөр, цэвэр, бохир усанд холбогдсон аймгийн төвийн А бүсэд байрладаг байрыг таван сая төгрөгөөр хувьчилсан гэх асуудал дагуулж байжээ. Мөн татвар төлөгчдийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан болохыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тухайн үедээ хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэж байв. Мөн түүнийг Төрийн албаны тухай хууль зөрчиж, 100 гаруй алба хаагчийг хууль бусаар ажиллуулж байгааг цохон дурдаж байлаа. Тэрбээр дээрх хэргүүдэд нэр нь холбогдож, олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлэх үед АТГ-т өөрийн биеэр хандана хэмээн нэрээ цэвэрлэж авсан гэгддэг.

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогоо гурван сая 579 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлогоо есөн сая 240 мянган төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 онд өөрийн орлогоо 37 сая 690 мянга хэмээн мэдүүлсэн бол гэр бүлийн орлогогүй гэжээ.
Тэрбээр Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэлийн нөөцийн судалгааг хийлгэх, орд газрын нөөцийг тогтоох, үйлдвэрлэлийг стандартад нийцсэн түүхий эдээр хангах гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байв. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, нэгдсэн ойлголцолд хүрч, орон нутгийн зүгээс гаргаж буй санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллана” хэмээж байжээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатыг хамаарал бүхий компаниараа тендер түүж, хайрга, дайрга, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж буй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв. Тодруулбал, түүнийг хово машинтай Наранхүү, Батбилэг болон хууль бус олборлолт хийдэг захиалга өгдөг тухайгаа Бүлгийн хурал дээр өөрөө ярьсан гэх мэдээлэл бий. Мөн түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын ажлыг хийдэггүй, мөнгийг нь “иддэг” гэх мэдээлэл цацагдаж байв. Тухайлбал, Бугат сумын соёлын төвийн ордон, спорт заалны ажлыг хоёр удаа төсөвт оруулсан ч одоо болтол бүрэн ашиглалтад оруулаагүй гэдэг.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ДОНООГИЙН ДАВААДОРЖ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж нь 1979 онд арматурчин, 1985 онд зааварлагч 2013 онд Хөхморьт сумын Засаг дарга, 2019 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 48 сая төгрөгийн орлоготой, 53 сая төгрөгийн хадгаламжтай, байр, машингүй хэмээн мэдүүлсэн байдаг. Тэрбээр 2020 онд Говь-Алтай аймгийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын дарга болжээ. Тэрбээр Хөхморьт сумаас сонгогдсон төлөөлөгч аж.
| ТАНИЛЦ: ТӨРИЙН АЛБАНЫ МАШИНЫГ САЯ ТӨГРӨГӨӨР ХУВЬЧИЛЖ, ЗАЛУУЧУУД ЗУГААЦУУЛАХ НЭРИЙДЛЭЭР 135 САЯ ТӨГРӨГ “ИДДЭГ” ГОВЬ-АЛТАЙН ДАРГА НАР |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |