• Өнөөдөр 2025-04-20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭТЭРЛЭСЭН МОРИЙГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД 1.6 ЖИЛИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООЖЭЭ

2024-09-27,   351

        Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслол өнгөрсөн долоодугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Энэ үеэр  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг сэтэрлэсэн.
 
       Харин удалгүй уг морийг хулгайд алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Улмаар тухайн морийг Баян-Өлгий аймгийн иргэн хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон билээ. Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 25-нд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс яллагдагч А-г Ерөнхийлөгчийн сэтэрлэж тавьсан морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭТЭРЛЭСЭН МОРИЙГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД 1.6 ЖИЛИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188