• Өнөөдөр 2025-07-06

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ

2024-09-26,   557

Монгол Улсын Их Хурлаас энэ оны долдугаар сарын 10-ны өдөр Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийг төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан. Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 23:14:47
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 20:05:04
    зочин: Хэрэглэгчийн төлөө гэдгийг нь хассан юм биздээ, мэдээж доржхандын эзэддээ (MCS болон гадны захиалагчид) өрөө төлж бгаа нь тэр бх.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188