• Өнөөдөр 2025-04-21

Д.МӨНХБААТАР: Боловсролын сайдыг огцруулж, багш нарын цалинг нэмэхгүй бол багш ажил хаялт зарлана

2024-09-20,   556

 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Энэ талаар Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Багш нарыг доромжилж, гутааж байгаа увайгүй ХҮН намын сайдад хариуцлага тооцуулмаар байна. Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа такси бариад дуусна шүү дээ. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг болгомоор байна.
 
Яагаад боловсролын салбарт олигтой хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ.  Хувийн сургуулиудын төлөөлөл өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бий болгох гээд улайрч байна. Багш нарын цалинг нэмэхийг бид шаардаж байна. Боловсролын сайдыг огцруулахгүй бол өндөг битгий хэл чулуу шиднэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх даваа гарагт  жагсаал зохион байгуулна. Суулт зарлана. Удахгүй болох багш нарын баяраараа ажил хаялт зарлана" гэлээ. 
 
 

Д.МӨНХБААТАР: Боловсролын сайдыг огцруулж, багш нарын цалинг нэмэхгүй бол багш ажил хаялт зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-21 12:19:06
    Доржоо: Үнэхээр цалин хаанаа ч хүрэхгүй байна нэмэх нь зөв шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-21 10:20:58
    Салбарын хун: Энэ Менхбаатар гэгч улс терчсен этгээдийг зайлууллаа, Экс сайд салбарыг самарч байхад хаана байв?!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 22:58:13
    Зочин: Сайд өөрөө соёл ухамсартай гэдгээ харуулж сайдын суудлаасаа буусан нь зөв байх оо манай дарга сайд гишүүдэд тийм соёл ухамсар даанч байхгүй харагддаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 19:23:51
    зочин: ГАНЦ БАГШ НАР Ч БИШ НИЙТЭЭРЭЭ ХҮНД БАЙНА. ТЭТГЭВРИЙН 600 МЯНГААР ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД 5 ХОНОГ АМЬДРАНА. МАШИН БОЛ ДАРААГИЙН ТЭТГЭВЭР ХҮРТЭЛ ТЭЖЭЭЛЭЭС НЬ САЛГАЧИХМААР. АМЬД БИЕ МАХ БОДЬ БОЛОХООР БОЛОХГҮЙ АМЬД ЮМ БОЛОХООРОО ИДНЭ УУНА. МӨНГӨ НЬ ХИЧЭЭВЧ ХҮРЭХГҮЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 14:16:05
    Батхаан: Нохойн бааснууд наад үгээ маны е сайддаа хэл танай сайд багшын дутагдалаа ярьж бн юм ойлгодоггүй бол зайлаач
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188