Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаар өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар сайдын мэдээлэлд дургүйцлээ илэрхийлэн өндөг шидсэн юм.
Түүнийг бид "Манайд хоноё" нэвтрүүлэг гэрээсээ бэлтгэн хүргэж, зочидтойгоо гэр хороололд тулгамдаж буй асуудлаар ярилцдаг байснаар нь мэднэ. Тэгвэл тэрбээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул бөгөөд ХААИС-ийг инженер багшийн мэргэжлээр төгссөн байна. 2020 онд УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж байсан юм. Тухайн үед сонгуульд нэр дэвшиж байхад нь хөрөнгө орлогын мэдүүлгийнх нь тухайд "Жилийн дотор баяжлаа" гэх шүүмжлэл гарч байсан. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манайх гэр хороололд амьдардаг байхад би өөрөө "Lexus 470", эхнэр маань "Toyota Harrier" машин унадаг байсан. Бизнес маань ахиж, "Lexus 470"-аа 570 болгосон. Эхнэрийн маань "Toyota Harrier" одоо "Crown" болсон. Энэ бүхэн бидний өнгөрсөн 13 жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн хөрөнгө" хэмээн ярьсан юм.
Түүнчлэн тэрбээр нийслэлийн ЗДТГ-ын байр руу орохдоо хаалга андуурсан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед дөнгөж амаржсан эмэгтэйг коронавирусийн халдвартай хэмээн ХӨСҮТ-ийн тусгаарлах байр руу хүргэхдээ өвлийн хүйтэнд халаад, углааштай нь гадагш гаргасан гэх асуудлаар талбай дээр жагсаал эхлүүлсэн гээд олон зүйлээр нь бид мэдэх юм.
Тэгвэл А.Отгонбаатар өнөөдөр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлах эрх олгох талаар мэдээлэл хийсэн Боловсролын сайд руу өндөг шидэж, "45 хоногийн сургалт явуулах л байсан юм бол дөрвөн жил багшаар сурсан хүмүүс яах юм" гэж бухимдлаа илэрхийлэн, сайдын хэвлэлийн төлөөлөгчтэй зодолдсон юм.
| БОЛОВСРОЛЫН САЙД РУУ ӨНДӨГ ШИДСЭН А.ОТГОНБААТАР ГЭЖ ХЭН БЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |