Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсантай холбоотой хэрэгжиж эхэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрт багтсан энэ онд багтаан хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг Ерөнхий сайд онцолж, сайд нарт үүрэг чиглэл өглөө. Энэ хүрээнд 14 төсөл, реформыг хэрэгжүүлэх даалгавар өгсөн. Мөн "Орано" группын хөрөнгө оруулалт цахилгаан станц барих зэрэг асуудлыг шат дараалан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэ намрын чуулганаар "Орано майнинг" компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр проткалд гарын үсэг зурсан. Тухайн цаг үеэс хойш зургаан дэд ажлын хэсэг байгуулагдсан байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр байгаль орчны чиглэлээр эрсдлийн үнэлгээ гаргуулах, гадаадын хөрөнгө оруулагч тал дээр эрсдлийн хамтдаа хариуцлага хүлээлгэх гэдэг дээр үүрэг өгсөн. Гэрээний төслийн 51 хувьийг давуу эрхтэй эзэмшинэ гэдэг дээр харилцан ойлголцолд хүрсэн. 100 хувь Францын талаас санхүүжилтийг хариуцна. Харин өсөн нэмэгдэх АМНАТ дээр тохиролцсон. Ингэхдээ инфляц тооцно, тооцохгүй гэдэг дээр тохиролцож чадаагүй байгаа. Өчигдөр би Францын хөрөнгө оруулагч нартай уулзахдаа үүнийгээ шийдэх хэрэгтэй гэдгийг хатуу сануулсан. Үүн дээр уян хатан байж чадна гэдгээ Франц тал илэрхийлж байгаа. Ингэж чадвал манайд ашигтай байна. Гэрээг 30 жилийн хугацаатай хийнэ. 20 жилд нь олборлолт хийж, 10 жил нөхөн сэргээлт хийнэ. Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмших хөрөнгө оруулалтын чухал гэрээ юм. Энэ гэрээн дээр гаднын гурван компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Зургаан дэд ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгээд аравдугаар сард хэлэцээрийг нэг тийш гаргана. Ерөнхий сайдын хувьд Оюутолгойн гэрээг давтахгүй байх байр суурийг илэрхийлсэн.
Мөн Засгийн газрын хуралдаааны 14 мега төслөөс гадна 14 реформ хийхээр болсон. Үүний хүрээнд Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэхээр санал авч эхэлсэн. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн болон Орон нутгийн компанийн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулна. Татварын шинэчлэл хийж, цогц реформ хийнэ. Эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн хүрээнд Т.Доржханд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Төсвийн зардлын реформ хийнэ гэдгийг гурван нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ажил хэрэг болгоно. Ашигт малтмалын хайгуулын лиценз олголтыг Засгийн газраас нэгдсэн байдлаар олгодог болно. Улмаар аймаг, нийслэл, орон нутгийн замбараагүй газар олголтыг цэгцэлнэ" гэлээ.
| Н.Учрал: Намрын чуулганаар "Орано майнинг" компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Их хуралд өргөн мэдүүлнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |