НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна. Нийслэл дэх Төрийн аудитын газраас НИТХ-ын хурлын 2024 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг 897.7 сая төгрөг байхаар төлөвлөсөн байна. Энэ жилийн орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргээс дахин нэр дэвшиж байгаа Б.Мягмар, А.Амартүвшин, Л.Отгонбаатар нарыг танилцуулж байна.

Лхагважавын Отгонбаатар- Тэрбээр 2003-2009 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч, 2009-2016 онд Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга, 2016-2020 онд нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Л.Отгонбаатар 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Найман сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн нийт орлого нь 10 саяд хүрдэг. 86 сая төгрөгийн орон сууцтай, долоон сая төгрөгийн машинтай, 33 сая төгрөгийн зээлтэй" гэж мэдүүлжээ.
Тэрбээр энэ жилийн орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүргээс дахин нэр дэвшиж буй. 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болохдоо юу амласан болохыг энд дурдъя. Тэрбээр Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолоо гардан авахдаа “Нийслэлийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинг бий болгох, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Зайсанг засах нэгдсэн төлөвлөлт хийх, Яармагийн иргэдийн замын хөдөлгөөнд явганаар зорчиход аюулгүй байдлыг хангаж, гүүрэн гарцуудыг хийх, иргэдийн оролцоотой газрыг шинэчлэн зохион байгуулж, дэд бүтэцтэй амины орон сууцны хорооллоор хөгжүүлж, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн амлаж байсан. Харин түүний өгсөн амлалтын хэдэн хувь нь буюу хэчнээн нь ажил хэрэг болсон бэ гэдгийг Хан-Уул дүүргийнхэн эргэн тунгаах биз ээ.

НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин- УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагч, Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референтээр ажиллаж, удалгүй Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан болсон. Улмаар 2016 онд УИХ-ын Тамгын газрын зөвлөх, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2020 оны орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр даагаа нэхэхээр дэвших эрхээ авчээ. А.Амартүвшин өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэж байсан. Тухайлбал, "Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, үдийн хоолонд хяналт тавьж, сургуулиудын гал тогоог шийдвэрлэнэ. Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монголын ирээдүй учир хүүхдүүдийн орчин нөхцөлийг сайжруулах, хөгжүүлэх, шийдэх нь зөв” хэмээсэн байдаг. Харин тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүүхдийн төлөө чухам юу хийсэн нь тодорхойгүй байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар- 2020 онд Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр МАН-аас дахин нэр дэвшихээр болжээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан Б.Мягмар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх төсөл болох "Эмээлт эко Аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Тухайн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон жил ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй бөгөөд түүний амлалтууд ч сураг алдарсан.
Мөн тэднээс гадна УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшээд буй. Орон нутгийн сонгуульд ч удам дамжсан улстөрчид төрдөг нэгэн жишээг тэдний гэр бүл үргэлжлүүлж байна. Б.Онон нь мэдээлэл технологийн чиглэлээр бизнес эрхэлж байсан гэх мэдээлэл бий.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Лу.Болд нь ахынхаа хүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлээд буй. Тодруулбал, гайхуулах удам судартай, ярих зүйл ихтэй Болдхуягийн Билэгт өвөөгөөрөө, удмаараа, ааваараа, авга ахаараа бахархаж, үүнийгээ ч сонгуулийн сурталчилгаандаа удаа дараа ашиглаж байгаа. Түүний авга ах болох Лу.Болд 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшиж, ялагдаад Бельгийн хаант улсад суух элчин сайдаар томилогдсон.
| НИТХ-ЫН СОНГУУЛЬД ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ДАХИН НЭР ДЭВШИЖ БАЙГАА Б.МЯГМАР, А.АМАРТҮВШИН, Л.ОТГОНБААТАР НАРЫН ХУДАЛ АМЛАЛТУУД |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |