Ч.Ганхуяг хоёр жилийн өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон хэрэгт холбогдсон байдаг. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.
Тэгвэл энэ хэргийн талаар хохирогч Н-ийн өмгөөлөгч Б.Мэргэн цахим орчинд ""Хас”-ын Ч.Ганхуяг гэгч хоёр жил лайв хийж, энд бичиж хохирогчийг гүтгэсэн. Зөрүүлээд тайлбар бичсэн чинь цагдаа, шүүх Өмгөөлөгчдийн холбоонд миний эрхийг хасуулах талаар гомдол гаргажээ. Би хууль тогтоомжоор зөвшөөрсөн хэмжээнд бичсэн" хэмээн мэдэгдээд буй. Энэ талаар хуульч Б.Мэргэнтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр ""Хас"-ын Ч.Ганхуягийн дүү хоёр жилийн өмнө хажуудаа зогсож байсан эмэгтэйг шалтгаангүй шилээр цохиж, гэмтээж улмаар нөхрийг нь хамгаалагчаар бариулж, зосдсон хэрэг гарсан. Ингээд хэргийн талаар цахим орчинд гурван ч удаа миний үйлчлүүлэгчийг худал гүтгэсэн лайв, бичлэг хийсэн. Ингэхдээ "Мөнгөтэй хүнээс мөнгө салгах гэж хүн гүтгэдэг" гэх агуулгатай худал мэдээлэл түгээсэн.Дараа нь цахим орчинд мөн л худал гүтгэлэгийн шинжтэй зургууд тавьсан. Энэ талаар нь би цахим орчинд хуулийн зөвшөөрөгдөх хэмжээнд мэдээлэл гаргасан. Гэтэл миний өмгөөлөх эрхийг хасуулах өргөдөл Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан байна лээ. Гомдол гаргах нь хэний ч эрхийн асуудал. Гэхдээ хэргийн нууцыг Ч.Ганхуяг өөрөө эхлээд задласан. Тухайн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхээр өгсөн юм билээ. Тэгсэн прокурор материалаа шүүх рүү дутуу шилжүүлсэн тул гүйцэт ирүүлэх шаардлага шүүхээс тавиад байгаа юм байна. Уг нь энэ удаад байх асуудал биш" гэлээ.
Б.МЭРГЭН: Ч.ГАНХУЯГ МИНИЙ ӨМГӨӨЛӨХ ЭРХИЙГ ХАСУУЛАХААР ГОМДОЛ ГАРГАСАН |
|