АН дахиад л ялагдал хүлээх вий. Гялтайх “ганц” хүнгүй шахам орон нутгийн сонгуульд өрсөлдөх нь. НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдгийг Эргэлт.мн мэдээллийн сайт танилцуулж байгаа. Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэр дэвшигчдийн угсаа гарал, бизнес, хөрөнгө, холбоо хамаарлын мэдээллийг хүргэж байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
Даваасүрэнгийн Бадарсан
Шороотой “бөх”. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч НИТХ-ын төлөөлөгч Даваасүрэнгийн Бадарсан дахиад л нэр дэвших эрхээ өвөртөллөө. Удам судрыг нь хөөвөл, Өвөрхангайн Богдын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. Аав С.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга, мөн тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тиймдээ ч Д.Бадарсан 18 настайдаа ааваасаа “хөтлүүлэн” АН-д элсэж, улмаар 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СБД-ийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Ингээд 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа улиран ажилласан. Уг нь тэр УИХ-д сонгогдох том зорилготой өнгөрсөн хаваржин гүйсэн. Эцэст нь, ялагдал хүлээж, НИТХ-ын төлөөлөгчийн суудалд дахин нэр дэвшиж байна. Жилийн дотор хоёр ч сонгуульд хүч үзэж байна гэсэн үг л дээ.
Улс төрийн дэмжлэгийн тухайд, АН-ын дарга Лу.Гантөмөр 2004 оноос хойш СБД-ээс УИХ-ын гишүүнээр гурав сонгогдсон. Харин Б.Бадарсан дээр дурдсанчлан, 2005 оноос хойш СБД-ийн АН-ын хорооны гишүүн, 2009 оноос СБД-ийн АН-ын хорооны дэд даргаар ажиллаж, Лу.Гантөмөртэй хамгийн ойр байсан хүн. Тиймдээ ч 2012 онд төрд ажилласан туршлага, намтар юу ч үгүй Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга болж байсан түүхтэй.
Бишээгийн Эрдэнэсүх
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх дахин нэр дэвшиж байна. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Аймгийн заан цолтой, бөхийн спортоос улс төрд шургалсан нэгэн. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Болормаагийн үед буюу 2017 онд Сүхбаатар дүүрэгт суурьшсан. 2014-2017 онд “Очух” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаар томилогдож, 2020 оноос НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
ХОМ-тээ жилийн орлого нь 136 сая төгрөг, гэр бүлийн орлого нь таван сая төгрөг гэж мэдүүлжээ. Нийтийн гурван орон сууцтай, үнэлгээ нь 610 сая төгрөг гэнэ. Хоёр автомашинтай, түүнийгээ 18 сая төгрөгөөр үнэлжээ. Эзэмших-699 ам метр хоёр, 700 ам метр дөрвөн газартай, газрын үнэлгээ нь 74 сая төгрөг. Хадгаламждаа 30 сая төгрөгтэй, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Хүүхээгийн Батжаргал
12 жил Сүхбаатар дүүргийнхнийг төлөөлж ИТХ-д сууж байгаа. "Их засаг" их сургуульд багшилж байсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар 2013 онд томилогдсон. Энэ жил анх удаа НИТХ-д нэр дэвшиж эмэгтэй нэр дэвшигч.
Дашийн Батсүх
2020, 2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, өвдөг шороодсон. 65 настай, “Эрдэнэсант” АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Цэдэвийн Эрдэмбилэг
Нягтлан бодогч, Бизнесийн удирдлага чиглэлээр сургууль төгссөн. 2020 онд НИТХ-д Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж, унасан. 20-р зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандангийн ач хүү.
Цэнгэний Түмэнбаяр
Өмнөговь аймгийн Ноён сумын гаралтай. “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн. УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж байсан ч нэр дэвших эрхээ намын даргаасаа авч чадаагүй. Анх удаа НИТХ-д хүч үзэж байна.
Жуковын Баяржавхлан
Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн төрсөн ах. Эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн гаралтай. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар бие дааж, 2024 оны сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсон.
Дугарын Мөнхчулуун
“Татар” хамтлагийн дуучин Дугарын Мөнхчулуун буюу Мөөгий нь 1984 онд төрсөн. Тэрбээр 1991-2001 онд нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль төгссөн, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Түүний хувьд 2016 онд Чингэлтэй дүүргийн VII тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн байдаг.
БАГАНУУР ДҮҮРЭГ
Ганаагийн Цамбагарав
Багануурын уурхайгаас гаралтай. УИХ-ын сонгуульд 13 дугаар тойргоос АН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсон ч орон нутгийн сонгуульд даагаа нэхэж байгаа.
НАЛАЙХ ДҮҮРЭГ
Тэрбишийн Энхсайхан
Олон ч сонгуульд хүч үзсэн, тэр хэрээрээ л унасан. Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр сургууль төгссөн.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт
Дарханд төрж өссөн. 2008 оноос Ардчилсан залуучуудын холбоонд ажиллаж байгаад 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ үеэс Х.Баттулгын ивээлд нь багтаж, дотноссон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгээр Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой ханьсаж нэр дэвшээд унасан. Гэсэн ч өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард Х.Баттулгын дэмжлэгээр Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Үр дүнд нь, 2024 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч унасан.
Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь “Мон тун фарм” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь сүлжээ эмийн сан ажиллуулдаг. Мөн “Мон тун фарм” ХХК нь “Чингис хаан” нисэх буудлын “Ковид-19" цар тахлын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл”-ийн 195 сая төгрөгийн тендер, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Холбогч, хавчаар”-ын 130 сая төгрөгийн тендер зэрэгт оролцож, шалгарч байсан. Сонирхуулахад, Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогттой “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ыг 2012 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн. “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар 2020 он хүртэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилласан бол, 2020 оноос хойш Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг ажиллаж байгаа. Мөн П.Тунгалаг нь “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын эзэмшдэг “Буянт карт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Т.Саруул
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах. “Женко” угшилтай олон нэр дэвшигчийн нэг нь. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Бодлого, үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан.
Жанцандоржийн БАТТУУЛ
Сэтгүүлч мэргэжилтэй. Х.Баттулгын эзэмшлийн С1 телевизид ажиллаж байсан. Сүүлийн хэдэн жил УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалангийн Цензургүй багт ажиллаж буй.
Осормаагийн БАТХАНД
Х.Баттулгын фракцын хүн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. АН-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд ажиллаж байсан. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зундуйн Доржийн охин.
Оргилын ОТГОНТӨГС
Орхон аймгаас гаралтай. Олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийдэг, тэмцэгч гэдгээр нь хүмүүс танина.
| ТАНИЛЦ: ӨВӨӨ, ААВЫНХАА НЭРИЙГ БАРЬСАН ХЭН Ч ТАНИХГҮЙ, ХИЙСЭН ЮМГҮЙ, СОНГУУЛЬ БОЛГОНД ӨВДӨГ ШОРООДСОН АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД |
|
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БААСАНСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |