• Өнөөдөр 2025-04-21

Эгийн голын УЦС-ын төслийн Байгаль орчны үнэлгээг эхлүүлэхээр тохиролцлоо

2024-09-03,   326

     Эгийн голын усан цахилгаан станц байгуулахад байгаль орчны үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байдаг. Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулах тухай Санамж бичиг байгууллаа. Мөн энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Ингэснээр Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах хүрээнд усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох чиглэлээр олон жил ярьсан яриа, хэлэлцээ бодитоор хэрэгжих боломж бүрдлээ.   
 
     Байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой Санамж бичгийн хүрээнд замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөг харилцан тохиролцож ажиллахаар боллоо. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч, хамтран ажиллахаар тохиролцлоо.
 

Эгийн голын УЦС-ын төслийн Байгаль орчны үнэлгээг эхлүүлэхээр тохиролцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188