НИТХ-д МАН-ыаас нэр дэвших 45 нэр дэвшигчийг өчигдөр Нийслэлийн МАН-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Тэгвэл НИТХ-д нэр дэвших эрхээ авсан 45 төлөөлөгчийн хэн нь хэн болохыг танилцуулж байна.
НИТХ-д Баянгол дүүргээс нэр дэвших эрхээ авсан Ж.Батбаясгалангийн талаарх мэдээллийг хүргэе. Улаанбаатар хотын унаган иргэн гэгдэх тэрбээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг улс төрд байх хугацаанд нь туслах зөвлөхөөр нь ажиллаж, улс төрд хөл тавьсан нэгэн. Тодруулбал, Т.Бадамжунай 2000-2004 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж эхлэхэд нь Ж.Батбаясгаланг туслахаараа дэргэдээ авч ажиллуулсан. Дөрвөн жил түүний туслахаар ажиллахдаа 2005 онд Ж.Батбаясгалан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг, эхнэр Ц.Сарантуяа нарынхаа нэр дээр “Алтан хот” ББСБ-ыг байгуулж, мөнгө “хүүлж” эхэлсэн байдаг.
Улмаар 2008 онд Т.Бадамжунай УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, мөн ХХААХҮ-ийн сайд болсон. Харин туслах Ж.Батбаясгалан нь 2008 оны намар НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан тушаалд очсон байдаг. Түүнээс хойш улс төрийн карьер нь тогтмол өсөж, 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор тус тус ажилласан. Улмаар 2018 онд Тавантолгой Түлш ХХК байгуулагдахад ТУЗ-ийн гишүүнд багтаж, утааг бууруулах ёстой мөнгөөр хагартлаа хөлжсөн гэгддэг.
.jpg)
Ж.Батбаясгалан, Л.Одхүү нар “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, дарга болсноос хойш буюу 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны бүх тендерт “СБМ хангай” ХХК шалгарч ирсэн бөгөөд нийт 19,6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй баримтыг бид дэлгэж байлаа.
Түүний хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар “НАМ утааг ялж, чадлаа. Утааны түгжээг тайлав” гэх сурталчилгаа хийж, өнгөрсөн олны шүүмжлэлд хамгийн их өртсөн улстөрч юм. Харин тэрбээр ам ташсан хэрээ 13 дахин гэгчээр нийслэлийн сонгуульд дахин нэр дэвшихээр болжээ.
| НИТХ-д Баянгол дүүргээс нэр дэвших эрхээ авсан Ж.Батбаясгалан гэж хэн бэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |