УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр хаалтаа хийнэ. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ЫН Л.СОРОНЗОНБОЛД: Засгийн газрын мөнгөн хөрөнгө дээр 2023 оны сүүлчээр 12 их наяд төгрөг байршсан байна. Үүний хэдэн хувь нь Монголбанк дээр, хэд нь арилжааны банк дээр байршиж байна вэ.
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Ч.ТАВИНЖИЛ: 12 их наяд төгрөгийн 4.5 их наяд Монголбанканд байршиж байгаа. Улсын төсвийн орлого болон төсөвт байгууллагуудын үлдэгдэл хөрөнгөөс бүрддэг төрийн сангийн данс байгаа юм. Тэгэхээр 4.5 их наяд буюу 35 хувь нь Монголбанканд бий.
УИХ-ЫН Л.СОРОНЗОНБОЛД: Арилжааны банканд байршуулсан бол төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэх боломж байсан гэдгийг энд сануулах гэсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛ: Төрийн өмчит сургуулиуд дээр менежмент хийх цаг болсон юм биш үү. 50 мянган суралцагчийн араас 100 мянган эцэг эхийн асуудал гарч яригдаж байгаа шүү. Хоёрдугаарт, Засгийн газрын 22 тусгай сангийн 20-д нь аудит хийсэн байна. Тэр дундаа Боловсролын зээлийн сан дахиад асуудалтай байна. Энэ удаад 120 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэж гарчээ. Гэтэл энэ 120 тэрбумын зээл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болох эрсдэлтэй гэжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр олгосон зээлийн хөөн хэлэлцэх хугацаа яагаад дуусдаг юм бэ. Мөн Ерөнхий аудиторын дүгнэлт дээр нэг ноцтой асуудлыг бичсэн байна. Боловсролын зээлийн сангийн эргэн төлөгдөөгүй зээл Саарал жагсаалтад ордоггүй. Гэтэл Боловсролын зээлийн сангийн 70 хувийг бүрдүүлдэг дотоодын зээл төлөгдөхгүй бол хар жагсаалтад ордог асуудал байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯР: Аудитын дүгнэлтийг арга хэмжээ болдоггүй асуудал ужгирсан юм байна. Өнгөрсөн парламентын үед Төсвийн хяналтын зарлагын дэд хороо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байсан юм билээ. Гэтэл үүний хариу хугацаандаа ирээгүй юм билээ.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД П.НАРАНБАЯР: Тухайн үед суралцагчтай зээл эргэн төлөгдөх талаарх зохицуулалт нарийвчлан тусгагдаагүйтэй холбоотой тус сан зээлийн эргэн төлөлтийг шаардах боломжгүй байгаа юм билээ. УИХ-ын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдана. 10-аас дээш жил төлөөгүй авлагыг харахаар өндөр дүнтэй, олон хүн байна. 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн байна.
| О.БАТНАЙРАМДАЛ: БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 120 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАЖ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |