Ардчиллын үнэ цэнийг өндөрт өргөж, үзэл баримтлалыг орон нутагт оройлон мандуулж яваа аймаг бол яах аргагүй Архангай юм. Харамсалтай нь тус аймгийн АН-д “аюул заналхийлэл” учраад байна. Архангай аймгийн АН-ын 10 мянган гишүүний үзэл бодол, үнэт зүйлийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга уландаа гишгэх болжээ. Түүний эрээ цээргүй үйлдэл удаа дараа үйлдэгдэж, эцэстээ “Тамганы хулгайч” болох дээрээ тулжээ. Үүсээд буй асуудлын учгыг ухаад үзвэл, энэ сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Суварга Хайрханы тахилгад оролцох нэрээр Архангай аймагт очжээ. Түүнийг очих үед аймгийн АН-ын дарга М.Гүрсүрэн эзгүй байж таарсан ч “Намын байраар ороод гаръя” гэх нэрийдлээр түлхүүрийг нь аймгийн намын хорооны гишүүн Д.Х гэгчээр дамжуулан авчээ.
Улмаар намын дарга М.Гүрсүрэнгийн тамгыг “хулгайлуулж”, удалгүй намын хорооны хурлыг хууль бусаар зарлан хуралдуулсан байна. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотод /Цонжинболдогт/ хууль бусаар хуралдуулсан байна. “Хууль бус” хэмээн тодотгосны учрыг одоо сийрүүлье. Нэгдүгээрт, Аймгийн намын хорооны хурлыг зарлах эрхтэй субьект УИХ-ын гишүүн биш бөгөөд зөвхөн намын дарга эсвэл намын хорооны тэргүүлэгчид байдаг. Хоёрдугаарт, Намын хорооны гишүүдийг хууран мэхлэх замаар буюу “Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барин талархлын хүлээн авалт хийх утгатай урилга илгээж, Улаанбаатарт ирүүлсэн” ч уг чанартаа Намын хорооны хурлыг хийсэн нэр зүүж, тэдний гарын үсгийг авах атгаг санаа агуулсан байна. Гуравдугаарт, Дүрэм, журмаараа бол аль ч бүс нутгийн намын хорооны хурал тухайн орон нутагтаа хийгдэх ёстой атал ийн Улаанбаатарт хийхээр завдсан уг үйлдэл нь Аймгийн намын даргын тамганы төлөө юу ч хийхээс буцахгүй улангассан дайрч буйн тод илрэл юм. Хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдээ төлөөлөн суухаар сонгогдов уу, үгүй юу ийн дураар авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж буй этгээд П.Мөнхтулгын үйлдлийг юу гэж ойлгох вэ. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг юутай үнэн. УИХ-ын гишүүн болов уу, үгүй юу хууль ёсыг умартаж, бүхнийг өөрийн хүслээр захирах гэсэн болчимгүй үйлдлүүд нь Архангай аймгийн АН-ын 10 мянган гишүүний дургүй, зэвүүг зэрэг хүргэж буйг “Хэргийн эзэн, хэнгэргийн дохио” өөрөө мэдэж байгаа болов уу.
| УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн АН-ын хороог хууль бусаар хуралдуулжээ |
|
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |