УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2024 оны улсынтөсвийн тодотгол болон Засгийн газрын 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэлсэн билээ Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Өнөөдөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэнтэй холбоотойгоор улсын төсвийн тодотгол орж ирж ирлээ. Төсвийн тодотгол, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцэж байна. Нийгэм, эдийн засгийн зохицуулах суурь бүтцүүдийн хөрөнгө оруулалт тавигджээ. Миний хувьд эрчим хүч болон дулааны хөрөнгө оруулалтуудыг нэгтгэж үзэхэд 3,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт монгол улс даяар хийгдэхээр болжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанар дээшлэх бололцоо бүрдсэн байна. Учир нь Солонго нэг, хоёр, шинэ тойрог зам, Туул голыг дагасан хурдны зам гэх мэт хөрөнгө оруулалтууд нь дөрвөн уулын дунд хавчигдсан Улаанбаатар хотыг урагшаа тэлэх боломж бүрдэх юм.
Эдийн засагч хүний хувьд санаа зовох нэг зүйл байгаа нь манай улсын мөнгөний нийлүүлэлт 42 их наяд төгрөгт хүрсэн, улсын төсөв 30 их наяд төгрөгийн зарлагатай байна үүний коэффициент 71 хувьтай байна. Тэгэхээр энэ дүн нь хөрвөх чадвар, бэлэн мөнгөний хомсдолд үүсэх өндөр магадлалтай байна. 30 их наяд нь засгийн газар, улсын төсөвтэй холбоотой, 10их наяд төгрөг нь цэвэр эргэлдэж байгаа мөнгө гэж харж болно. Энэ нь нэгдүгээрт төлбөрийн тэнцэл дээр тодорхой дарамт ирэх, Хоёрдугаарт инфляцын өдөөгч болдог. Үүнийг дагаад монгол банк мөчлөгийн эсрэг бодлого баримтлахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр зээлийн хүү өндөр байх нөхцөл үүсэж байна. Бид эдийн засгаа тогтвортой байлгах макро менежментээ хэрхэн хийх вэ, монгол банкны мөнгөний бодлого, төсвийн харилцааг яаж зохицуулах вэ. Хөгжиж буй улс орны мөнгөний бодлого болон төсвийг харахад 25-30 хувьтай, хөгжсөн улсуудыг харахад 10 хувиас доош байдаг. Зимбабве, Венесуэл, Монгол улсын хувьд 60 аас дээш хувийн коэффициенттэй байна. Ирээдүйд бид яаж мөнгөний бодлогоо төсвийн бодлоготой уялдуулж хэт халаахгүй, мөнгөний бодлогын хүү, зээлийн бодлогын хүүг бууруулах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан “Таны ярьсан зүйл бол бидэнд тулгарч буй дараагийн дөрвөн жилийн гол сорилт юм. Эдийн засгийн өсөлтөөс үүсэж эдийн засгийн халалт болж улайссан төмөр шиг л явна. Энэ бүхнээс шалтгаалж мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх өндөр эрсдэл үүснэ. Тэгэхээр үүнийг уялдуулахын тулд эдийн засгийн өсөлтөд инфляцын өсөлтөө шингээж, үүнд таарсан мөнгөний бодлогыг баримтлах нь чухал юм. Бид зөвхөн инфляцыг онилоод эзийн засгийн өсөлтийг хумьж болохгүй. Тийм учраас төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж явах нь чухал байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг ярихад өмнөх дөрвөн жилийн хөрөнгө оруулалтыг давхар харах хэрэгтэй. Жишээ нь энэ жил зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар тооцоход эрчим хүчний салбар хамгийн өндөр буюу 3,4 их наяд төгрөгийн санхүүжилттэй байна. Үүнээс зам тээврийн салбар хоёр их наяд төгрөг орчим байна. Эрчим хүчний салбарын асуудал бол хөрөнгө оруулалтын хэмжээнд биш олон жил хүчээр барьсан тариф юм. Энэ бол үе үеийн засгийн газрын хамгийн том асуудал болсон. Тиймээс үүнийг ойрын хугацаанд засгийн газар шийдэхээр ажиллаж байна” гэв.
| Э.БАТШУГАР: МӨНГӨНИЙ БОДЛОГО УЛСЫН ТӨСӨВ УЯЛДАЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСГИЙН ХЭТ ХАЛАЛТААС СЭРГИЙЛЖ ЧАДНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |