УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ард иргэдийн дунд маш том хүлээлтийг үүсгэж байгаа ялангуяа нийгэм, эдийн засгийн 14 мега төслүүд монгол улсын эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх мөн эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд маш том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтөө иргэн бүрд хүртээмжтэй байдлаар хэрхэн бий болгох вэ.Энэ нь ирээдүйд монгол улс нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр чинээлэг улсын нэг болох бололцоог нээж өгнө. Үүний тулд хамгийн чухал асуудал нь санхүүжилт бөгөөд 120 тэрбумын санхүүжилтийг босгоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад улсын томоохон мега төслүүд ч гэсэн энэ жишгээр хэрэгжсэн байдаг.
Жишээ нь Лондоны метроны шинэчлэл, Өмнөд Африкийн төмөр зам, Австралийн ус цэвэршүүлэх байгууламж гэх мэтчилэн. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ковидын өмнөх үед 15 хувьтай байсан. Үүний 12 хувь нь уул уурхайн салбар тэр дундаа Оюутолгой төсөл бүрдүүлж байсан. Азийн бусад орнуудын хувьд сүүлийн 40 жилд 40-60 хувийг эзэлж байна. Тэгэхээр үүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар алхмуудыг хийх вэ? Хоёрт нь зээлжих зэрэглэлийг тогтоодог 22 шалгуур үзүүлэлт байдаг. Манай улс макро эдийн засгийн үндсэн параметрээ сайжруулсан, үүнийг дагаад зээлжих зэрэглэл сайжрах боломжтой.
Манай улс эрчим хүчээ экспортлох боломжтой болж байгаатай уялдуулаад НАПСИ олон улсын эрчим хүчний сүлжээнд элсэх боломжтой юу. Ингэснээр монгол улс зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээнд шууд холбогдох боломжтой.
Манай төрийн өмчит компаниуд гадаадын зах зээлд үнэт цаас гаргах уу? Эдгээр компаниуд 15, 20 хувиа арилжаалж, зарсан мөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр, төмөр замын холболтыг хийх боломжтой. Үүнтэй холбоотой төлөвлөгөө бий юу.
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ бол биднээс хамаарах зүйл юм. Бид хэд хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгдүгээрт төрийн албаны бүтэц данхайлаа гэж их ярьдаг. Гэсэн ч жил бүр данхайлгах асуудлыг өөрсдөө л ярьдаг. Тиймээс 2025 оны төсөвт төрийн албаны бүтэц, орон тоог нэмэхгүй байх ёстой. Хоёрдугаарт бид төрийн албаны бүтцийг багасгахын тулд монголчилж, тоог механикаар багасгах боломжгүй учир зөвлөх үйлчилгээг авах ёстой. Нийслэл хотод ч үүнтэй адил зарчмын шийдвэрийг гаргах ёстой. Хаана сургууль цэцэрлэг барихыг энд сууж байгаа УИХ-ын гишүүд төлөвлөдөг байж болохгүй, хүнээс үл хамаарсан технологи зохицуулах ёстой. Энэ утгаараа хэл ам болоод байгаа ЭТТ, Эрдэнэт үйлдвэрийг гаднын менежментээр удирдуулах нь зүйтэй. Эсвэл худалдан авалтыг салгах ёстой. Тийм учраас Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж менежментийн багийг бүрдүүлэн УИХ-д оруулж ирнэ. Хамгийн их мөнгөтэйгөөс нь эхлэн цэгцэлж засаглалаа сайжруулан улмаар үнэт цаасны арилжааг гаргах болно. Засгийн газар олон улсын түвшинд менежментийг хийж ажиллах болно.
| Э.БАТШУГАР: Эдийн засгийн өсөлт иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |