Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна
| ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |