АН-ын дарга сэтэртэй ч гишүүддээ ч хүлээн зөвшөөрөгдөхөө больсон хөөрхий муу Лу.Гантөмөр хөлсөө бөнжигнүүлэн, лекцээсээ хоцрохгүй гэж багшийнхаа амнаас гарах авиа бүрийг үг үсэггүй тэмдэглэдэг оюутан шиг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс үүрэг аваад суухыг үздэг азгүй улс аа, бид. 34 жилийн өмнө “Хонхны дуу”-наар хулганын хамраас ч цус гаргалгүй Монголд ардчиллыг тунхагласан АН юмсан, 200 мянган гишүүнтэй энэ намын дарга юмсан Лу.Гантөмөр, уг нь. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар АН-ын дарга байтлаа МАН-ын даргаас цэрэг нь юм шиг үүрэг авах юм гэж даанч санасангүй.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр очсон газар бүрдээ амтай болгонд “Улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлсийн уг гарвал, үндэс шалтгаан нь найман жил тасралтгүй засагласан МАН. Иргэд АН-д итгэл хүлээлгэвэл энэ бүхний уг үндсийг тасалж, улс, эх орноо хөгжүүлнэ” хэмээж байсан. Сонгуулийн үр дүнгээр АН эрх баригч МАН-аас дутахгүй санал авч, тооны харьцаа 68x42 болсон. ХҮН болон бусад суудал авсан намтайгаа нэгдээд, эсвэл дангаараа ч сөрөг хүчин байхаар хүчийг иргэд тэдэнд сонгуулийн үр дүнгээр өгсөн. Гэтэл АН МАН-тай тоонот гэрт толгой холбон, тостой шөлөнд хошуу дүрэн дэр нэгтгэж, нэг хөнжилд орж орхисон. Үүнийхээ хариуд Засгийн газрын 22 сайдын наймыг нь намдаа авах тохироо хийсэн юм. Өөрөө харин Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хэмээх зөөлөн сэнтийд заларч, сонгуулийн өмнө амласан сайхан үгсээ мартсан. Түүгээр зогсохгүй хамтран ажиллах санамж бичиг нэртэй ч хүсэл зорилго, халаасаа нэгтгэж, сөрөг хүчин байх үүргээсээ татгалзсан баримт бичигт гарын үсэг зурж, малийтлаа инээмсэглэн, жаргалтай нь аргагүй эсрэг намынхаа даргатай гар барьж байгаа харагдсан.
“Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна” хэмээх АН-ын үзэл баримтлал ч Лу.Гантөмөртэй хамт булшлагдаж, Монголын ардчилал мөхлийн зам руугаа орлоо гэж хэлж болохоор байна. Одоо тэр болон түүний нам МАН-ын бууны нохой, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох л үүрэгтэй, нүүрэн дээрээ АН, нидэр дээрээ МАН-ын халаасны нам л боллоо. Хэрэв Лу.Гантөмөрөөс өөр хүн энэ цаг үед АН-ын дарга байсан бол улс төр арай өөрөөр зурагдаж, юмс арай өөрөөр эргэх байсан гэдгийг учир мэдэх улстөрчид, АН-ын унаган гишүүд жиг жуг гэлцэж байна. Нэгд, Лу.Гантөмөр намын даргаа хийж чадахгүй байна. Хоёрт, хүчгүй төдийгүй нам доторх бүлэглэлүүд нь түүнийг дарж байна. Гуравт, тэр болон нам нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Иймээс нэр төдий дарга байснаас намын даргаа өгвөл таарна, Лу.Гантөмөр. Гишүүд, дэмжигчид хийгээд төрд гүйцэтгэх үүргээрээ МАН-ын дараа орох том намаа монголчууд арай ч булшилчихмааргүй байх юм.
| АН-ЫН ДАРГА МАН-ЫН ДАРГААС ЦЭРЭГ НЬ ЮМ ШИГ ҮҮРЭГ АВАХЫГ ҮЗЛЭЭ, МОНГОЛЧУУД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |