УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажил эхэлсэн.
Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын төлөөллөөс ажлын хэсэг томилогдон гарч, гэрээ байгуулах юм. Ингэхдээ Германы Засгийн газрын гэрээг туршлага болгон судалж байна. Мөн Шинэ Зеланд, Голланд Улсын жишгийг сайн жишээ болгон ашиглах юм. Хамтарсан Засгийн газрын хувьд хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлдэг. Бид салбар дундын уялдааг хангах нь чухал гэж харж байгаа. Гурван намын мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь уялдах боломжтой гэж харсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангахын тулд улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Нэг сарын дотор төслийг бид УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Ерөнхий сайдын зүгээс төрийн албаны хуулийг чанд мөрдөж, тогтвортой ажиллах чиглэлийг хангахыг үүрэг болгосон. Хэдийгээр зарим яамдын нэр солигдсон ч үүрэг чиглэл өөрчлөгдөөгүй. Мөн Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. Цаашлаад Засгийн газрын хуралдааны дэг журам, баримтлах зарчмыг боловсруулж байна. Улс төрийн гурван нам төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төр иргэндээ үйлчлэх, цаасгүй, шилэн нээлттэй төрийг би болгохоор ажиллана. Түүнчлэн хот төлөвлөлт, бүсчилсэн хөгжил, хүлээгдэж байгаа ажлуудаа хурдтай хийхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар яамдын бүтэц зохион байгуулалтыг оруулж ирүүлэхээр болсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудыг нэгдсэн вэб хуудастай болгож, төр иргэнтэй нэг л сувгаар харилцах боломжтой нөхцлийг бий болгохыг ЗГХЭГ-ын дарга болон ИЦХХХ-ын сайдад үүрэг болгосон" гэлээ.
| Н.УЧРАЛ: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангахын тулд улсын төсөвт тодотгол хийхээр болсон |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |