Наадмын өглөө мөн ч өнгөтэй байна даа. Дээл бүсээр гоёсон наадамчин олон өглөө эртлэн наадмын талбайг зорьж, Төрийн ордны төв хоймор ёслол хүндэтгэлийн танхимд залсан тусгаар тогтнолын бэлгэдэл есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ залж, Хүй долоон худагийн торгон ногоон дэвжээнээс хүлэг морьд барианы зурхайгаас гарч, эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татахаас монгол наадам эхэлдэг.
Өнөө жилийн наадам дэлгэр сайхан эхэллээ. Жил жилийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн баяр цэнгэлийн наадмын нээлт түүхэн өв соёлоо орчин цагийн технологитой хослуулсан нь жуулчид хийгээд монгол түмний анхаарлыг татаж байна. Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолоор монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолыг илэрхийлэх агуулгыг харуулсан бөгөөд монголчуудын түүхэн цаг үеийг нэгэн дор дүрслэн харуулсан нь олны талархал хүртлээ. Түүнчлэн монголчуудын бэлгэдэлт цагаан өнгийг наадмын гол илэрхийлэл болгосон байв. Энэ нь монголчуудын эвийн хүчийг харуулж байгаа гэдгийг нээлтийн арга хэмжээ зохион байгуулагчид онцолсон юм.

Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв, дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэндээ болон манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Төрт ёс, түүх соёлын бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улс бол хүн төрөлхтний өнө эртний өлгий нутаг, нүүдэлчин хүчирхэг улс гүрнүүдийн ариун гал голомт, оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс билээ.

Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэсний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан.
Мөн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, дэлхийг өөрчилсөн монгол үндэстний их түүхийн иж бүрэн 20 боть номыг шинээр бүтээх нөр их ажлыг эхлүүлээд байна.
Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн.
Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.
.jpg)
Тэгвэл Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал “Үнэхээр агуу ард түмэн юм аа. Ийм сайхан ард түмний өв соёлыг тээж, эв нэгдэл, тусгаар тогтнолын дархлаа болсон наадмыг нээх хувь тохиол олгосон ард түмэндээ маш их баярлалаа. Манай монголчууд нүүдэлчдийн өв соёлыг дэлхийд гаргах бүрэн боломжтой. Монгол өв соёлоо орчин үетэй холбоод явахад дэлхийд гарах бүрэн боломж байгаа гэдгийг наадмын нээлтээр харуулахыг зорилоо. Өнөөдөр 21 аймгийн язгуурын өв тээгчид, найман настай балчираас 80 настай хөгшид хүртэлх 1300 гаруй уран бүтээлч оролцлоо. Бидний гурван сарын хөдөлмөр биеллээ олж байгаад баяртай байна” хэмээсэн.
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд хурдан, цэц магнай харваачид мэргэн байх болтугай. Монгол түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
| ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭСЭН ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ДЭЛГЭР САЙХАН БОЛЖ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |