• Өнөөдөр 2025-04-22

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулан өглөө

2024-07-10,   320

      Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, сайд нараа томилсон.
 
    Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарт ажлыг нь хүлээлгэн өгч, тамгыг гардуулсан байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нарт тамгыг нь хүлээлгэн өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулан өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188