• Өнөөдөр 2025-04-22

Бутаны хаан Чингис хаан музейд зочиллоо

2024-07-10,   259

    Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Чулуун угтан авч музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.            
 
    Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн "Хүндэт дэвтэр"-т  сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээсэн нь түүх болон үлдлээ. 

Бутаны хаан Чингис хаан музейд зочиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188