Техник хэрэгсэлгүй ТҮК-ийн ажилтнууд төв талбайн шалыг мөлхөж, улаан гараараа угааж байхад Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “...Энэ бол ертөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. ТҮК-ийн ажилтнууд маргааш дахиад ч мөлхөж угаана” гэж дапаалж, “зарцалж” байгааг харах дэндүү харамсалтай...
Нийслэлд хүнээс өөр “техник” байхгүй бололтой. Хэдэн бор ТҮК-ийн ажилтан нь үүр шөнийн заагаас үдшийн бүрий тасартал мөлхөж, тэнхээгээ барагдтал алхаж энэ хотыг хог, шорооноос нь салгаж байхад хэдэн дарга нар нь аймаг, сумын наадамд том том хар жийптэй оччихоод ханхалзаж байна. Техник хэрэгслээр хангаж өгөх чиг үүрэгтэй дарга нар нь “Дахиад ч угаана шүү, маргааш угаагаарай. Мөлхөхөөс өөр арга байхгүй, мөлхөж байж л арилгана” гээд ичих ч үгүй сошиал хуудастаа попорч байна. Нараа, Навчаа, Чимгээ хувинтай ус барьчихаад, гэрийнхээ шалыг мөлхөж угааж байгаа биш дээ. Бүхэл бүтэн улсын нийслэлийн төв талбайг ингэж угааж байна гэхээр хэлэх ч үг олдохгүй нь. Өнгөрсөн амралтын өдрүүдэд +25 хэмийн халуунд ТҮК-ийн ажилтан төв талбайн шалыг мөлхөж угаалаа. Үүнийг нь олон хүн харлаа, эгдүүцлээ, дургүйцлээ илэрхийллээ. Төлсөн татварынхаа мөнгөөр техник хэрэгсэл авч өгөхийг шаардлаа. Хүнээ бодлоо, хайрлалаа, бас харамслаа. Харин хотын удирдлагууд хэнийг ч бодсонгүй, хайрласангүй.
Ц.Төрхүү "Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй. Өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг. Эрх ярьж, хааж боолоо гээд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна. Эдгээр толбыг л гэхэд өнөөдөр үүсгэсэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө. Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй гэж зарим нь шүүмжилж байна. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу. ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү. Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Ингэхийн оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл" гэжээ.
Гэхдээ энэ тайлбарт Ц.Төрхүүд хүн чанар, хүнийг хайрлах сэтгэл байсангүй. Зөвхөн хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа шийдвэрээ зөв гэж нотлох гэсэн санаархал л байна. Хувинтай усаар улаан гараараа Төв талбайгаа угаадаг улс орон манайхаас өөр байхгүй байх. Тэр олон худалдааны захтай, гудамжиндаа хоол зардаг, наймаа эрхэлдэг улс ТҮК-ийн ажилтнуудаа мөлхүүлж, тарчлааж байна гэвэл инээдэм бас эмгэнэл болох биз.

Ердөө нэг жилийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т авто зам цэвэрлэгээний 28 машиныг сүр дуулиантайгаар хүлээлгэн өгч байлаа. Гэвч зам цэвэрлэгээний автомашинууд үндсэн үүргээ гүйцэтгэж, эзэндээ очиж амжаахгүй байхдаа л Хотын мээрийн чихнээс хонх уяж эхэлсэн. Тодруулбал, 125 саяын үнэлгээтэй зам цэвэрлэгээний машин нь гадаадын зах зээлд хэд дахин бага үнээр борлуулагдаж, ийм өндөр үнээр “тоос сорогч” худалдаж авлаа гэх шүүмжлэлд өртсөн. Эцэст нь, өнөөх цэвэрлэгээний 28 машиныг эзэнд буцаахаар болж, асуудал намжсан. Гэхдээ энэ хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, автомашин худалдан авах тендер буюу дөрвөн тэрбум төгрөгийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд үр дүнг танилцуулсан. Уг тендерт “Онцгой өргөө”, “Батсээр” ХХК өрсөлдөж, “Онцгой өргөө” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтаас хасагджээ. Улмаар “Батсээр” ХХК 3.4 сая төгрөгөөр бульдозер нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулахдаа уг техник хэрэгслийг 2022 оны зургадугаар 22-нд нийлүүлж хүлээлгэн өгөхөөр үзэглэсэн ч хагас жилийн дараа зам цэвэрлэгээний техник хэрэгслийг нийлүүлсэн. Ингээд асуудал үүсэж эхэлсэн.
(1)(1).jpg)
Харин хэл, ам болсон зам цэвэрлэгээний 28 машинаас өөр техник хэрэгсэл аваагүй бололтой. Тийм болоод л ТҮК-ийн ажилтнууд “ид шидтэй” гар, хөлөөрөө төв талбайнхаа шалыг мөлхөж угааж байгаа байх. Ц.Төрхүү дарга аа, ТҮК-ийн ажилтнуудыг “зарцалж”, мөлхүүлэхээ даруй зогсооно уу.
| Ц.ТӨРХҮҮ ДАРГА АА, ТҮК-ИЙНХНИЙГ "ЗАРЦАЛЖ", ТАЛБАЙН ШАЛЫГ УГААЛГАХАА ЗОГСОО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |