Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томиллоо.
Тэрбээр "Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. УИХ-ын энэ удаагийн сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж байна. Өнөөдөр 126 гишүүнтэй цоо шинэ парламентын эрэн үеийг эхлүүлж байна. Амны билгээс ашдын билиг гэдэгчлэн сонгуулийн шинэ өглөөг олон мундаг ахан дүүс маань 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, шинэ өглөөтэй зүйрлэн угтсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдсэн нь олон жилийн мөрөөдөл байсан. Мөн анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болсноор 25 хувийн босгыг давж, Ази тивийн дундаж үзүүлэлтээс давлаа. Мөн хамгийн олон инженерүүдтэй, эрдэмтэн судлаачтай, их, дээд сургуулийн профессоруудтай, эмч, багш нар, мэргэжлийн хүмүүстэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн төлөөлөл, худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, Шинжлэх ухааны академи, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхан орж ирж төлөөлөл хангагдсанаараа энэ удаагийн парламент илүү мэдээлэлтэй, олон ургалч үзэлтэй, олон нийттэй ойрхон парламент болж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ удаагийн парламентад нийт 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг өөрчилсөн улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тиймээс энэ бол ард түмний, Монголын ардчиллын, парламентын шинэ хуудас буюу шинэ 30 жилийн эхлэл болж чадсан гэдэг улс төрийн дүгнэлтийг Ерөнхий сайдын хувьд хийж байна. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч ирээдүйдээ итгэлтэй байсан. Тэр үед Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг "Улсын эрх ашиг бол нэгдүгээрт юм, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт тавигдана, харин эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой" гэж Ардчилсан нийгмийн эрх ашгийн эрэмбийг эрэмбэлж байсан. Харамсалтай нь С.Зоригийн хүсэж мөрөөдөж байсан, ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрх мэдлийг шилжүүлсэн ардчилсан хувьсгалын үзэл санаа бүдгэрч, иргэдийн урам хугарсан зүйл бол яах аргагүй эрх ашгийн эрэмбэ алдагдсан.
Мартагдсан зорилго руугаа иргэн буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд Амар нар түүхэнд Шинэ эргэлтийн бодлого хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр та бид хамтдаа ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахын төлөө, ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа болсон парламентын шинэ хувьсгалыг төлөвшүүлэн бий болгохын төлөө хамтдаа мэтгэлцэж, ярилцаж, тэмцэх түүхэн шаардлагын өмнө байна. Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, энэ тогтоГэхдээ ярилцаж, мэтгэлцэж байна гэдэг авлигалыг үргэлж ялдаг давуу талтай. Энэ агуулгаар өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байгаа ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд, шинэхэн УИХ-ын дарга, эрхэм журмын нөхөр Д.Амарбаясгалан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гишүүдийн үгийг тэмдэглэж авлаа, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг эрмэлзэх болно" гэв.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гишүүдийнхээ хэлсэн үг бүрийг үйл ажиллагаандаа тусган ажиллана |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |