• Өнөөдөр 2025-04-22

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН МАНАЙД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ӨГӨХ САНАЛ ТАВИЛАА

2024-07-03,   656

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж байна. Уг дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй бөгөөд тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хэд хэдэн асуудалд санал солилцжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нарын уулзалтаар хэд хэдэн онцлох сэдэв яригдсаны дунд хойд хөршийн төрийн тэргүүний зүгээс барууны орнуудаас ирж буй шахалт, эрчим хүч ба атомын цахилгаан, түлш, шатахууны нийлүүлэлт гэсэн гурван чухал асуудалд байр сууриа илэрхийлсэн байна.

I.АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ

Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэмжээний хувийг ОХУ-аас, тэр дундаа Иркутскэнерго эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн цахилгаан станцуудаас авдаг. Тодруулбал, ОХУ-ын талаас манай оронд 345 МВт эрчим хүч нийлүүлдэг. Харин Монголд шаардлагатай 345 МВт эрчим хүчийг нийлүүлдэг хойд хөршийн цахилгаан станцад гэмтэл гарч, ОХУ-аас манайд нийлүүлэх эрчим хүчээ 150 МВт болгоход л манай орон дотооддоо цахилгаанаа хуваариар хязгаарлах болж байв.

                                  Манай орны цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсөх болсон. Гэсэн ч энэ хэрээрээ Монголын эрчим хүчний хэрэгцээ даган өссөөр буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа манай орны эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа асуудлыг онцолжээ. Мөн тэрбээр манай орны эрчим хүчний хангамжийн асуудалд туслах зорилгоор ОХУ-ын дотооддоо барьж буй бага оврын атомын цахилгаан станцын загвараар ижил төстэй станц барьж өгөх санал тавьсан байна. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч В.Путины санал тавьсан бага оврын атомын цахилгаан станцын талаар ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко Улаанбаатар хотод болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд дурдаж байв.

II.ТҮЛШ, ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ

Манай орны түлш, шатахууны хамгийн томоохон нийлүүлэгч бол ОХУ. ОХУ-ын зүгээс Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүч нийлүүлдэг. Гэсэн ч сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон хүндрэл гарч, дотоодод түлш, шатахууны хомстолд орох тохиолдол цөөнгүй байв. Шатахуун тасарч, дотоодод хомстол үүсэхэд шатахуун импортлогчид ОХУ-ын талаас “крант”-аа хаачихлаа гэдэг тайлбар өгдөг. Тэгвэл уг асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа онцолжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин “Манай талаас түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гаргахгүй. Харин ямар нэгэн асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгаа талаар надад мэдэгдээрэй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

III.БАРУУНЫ ОРНУУДААС ИРЖ БУЙ ШАХАЛТ

Мөн хоёр төрийн тэргүүний уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудаас ирж буй шахалт, манай орны нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаараа байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч В.Путин “Бид Монголын нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа. Ялангуяа барууны орнуудын зүгээс ирж буй шахалтыг мэднэ. Тийм ч учраас Монгол Улсыг хүндрэлтэй байдалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээсэн байна.

                                  ОХУ, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах болсон. Үүний улмаас 2022 оны хоёрдугаар сараас хойш ОХУ-д 1000 гаруй компани үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээлэл бий. Тэгвэл Зүүн Европт үргэлжилж буй уг мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-тай сайн харилцаатай манай оронд ч барууны дарамт, шахалт ирж байгаа гэх асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монголын нөхцөл байдлыг сайн ойлгож байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

 

 


ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН МАНАЙД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ӨГӨХ САНАЛ ТАВИЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 11:49:35
    зоч: АТОМН СТАНЦ ХЭЦҮҮ ЮМ БИЛЭЭ. ГАЗАР ХӨДӨЛЖ, ДАЙН БОЛВОЛ ДЭЛБЭРЧИХГЭЭД.ХАРИН АТОМЫН БӨМБӨГТЭЙ УЛС РУУ ТҮРЭМГИЙЛДЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-04 00:06:39
    Зочин: AXTAI UILCHILEX80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 23:26:47
    Ukrain: Manaid yamar ch baruunii daramt bhgui oorsdoo horigt orj balarchaad bas yun atom stantc zonog ovgon daldr
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 22:28:32
    Зочин: XUCHINDEX SEKSYGEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 21:27:42
    Бт: Энэ зөнөг өвгөн аюултай одоо бас юун атомын станц вэ өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 21:24:30
    Хр: Ха ха ёстой хол очиж хуц өгөр орос
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-03 21:13:47
    M.bayarjavkhlan: Saihan medee baina , mongol uls meregjiltenguudee ertnees beldeh heregtei dee ,ter jijig ch bai tom ch bai awch ywah enginer heregtei shuudee manai ulsiin erged mini
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188