Үндэсний эвсэл шинэ парламентын шинэ өнгө байх болов уу гэх хүлээлт олны дунд үүсчихлээ. УИХ-д суудалтай улс төрийн томоохон гурван хүчин хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриа ч бий. Хэрэв зээ тийм бол Их хурал дахь сөрөг хүчин нь Н.Номтойбаярын байгуулсан Үндэсний эвсэл байх нь. Н.Номтойбаяр улс төрд ирэхдээ зэвүүн баг бүрдүүлчихлээ. МАН-ын эмэгтэйчүүд дундаа гол улстөрчдийн нэг гэгдэх А.Ундраа АН-ын залуучуудаас Б.Пүрэвдаваа гээд багаасаа гурван хүнтэй ИХ хуралд сонгогдов.
Улс төрд Н.Номтойбаяр орж ирэх нь эрх баригчдын хувьд анхнаасаа л шүдний өвчин байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, намаасаа хөөсөн. Бие даан нэр дэвшиж байхад нь Сонгуулийн хууль зөрчиж, цагдан хорьсон. Харин Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэхдээ хүчтэй сөрөг хүчин болж ирнэ гэдгийг эрх баригчид таамаглаж байв. Тиймээс түүнийг эвсэл байгуулж, сонгуульд нэр дэвшихэд нь саад хийх оролдлогууд байсан биз ээ. Нэг ёсондоо Н.Номтойбаярыг бусад нам эвсэлүүдийн адил сонгуулиар зөөлөн “хоол” байгаагүйнх нь төлөө хүчний байгууллагаар хүртэл хууль зөрчин шалгуулсан. Нэг ёсондоо Н.Номтойбаярыг буланд шахаж эхэлсэн гэсэн үг.
Өнгөрсөн сонгуулийн өмнө дуулиан, шуугиантайгаар аавын хаалга татсан Н.Номтойбаяр гарч ирмэгцээ “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж, улс төрд дахин орж ирэхээ зарласан. Хэдийгээр хэцүү нэртээс гарч ирснээсээ хойш улс төрийн дуулиан шуугианаас хол, спорт сонирхсон шиг ээ явж байлаа. Тэрбээр одоогийн төр баригчдыг “хорхойтой араандаа зуучихсан” байгаа нь лавтай.
.jpg)
МАН-ын 80-аад оныхон дундаас улс төрд хамгийн түрүүнд байр сууриа олж, эрх мэдэлд хүрсэн ч үеийнхэндээ нэг сайн тонгоруулсан. Одоо харин улс төрд хэнээс айхгүй, зоригтой орж ирэх улстөрч болж бойжуулсан ч байж мэдэх. Тиймээс одоогийн эрх баригчдад гомдогсод Н.Номтойбаярын нам руу хошуурцгааж, сураг алдраад байсан МАН-ын хууччуул хөдөлж эхэлжээ. Харин баруун, зүүний үзлээрээ үзэл санаа таарахгүй гэж байсан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч сонгуульд гарах магадлалаа тооцоолж, Н.Номтойбаяртай гар барилцсан бололтой. Хэдийгээр Н.Номтойбаяр улс төрөөс хол байгаа хэдий ч сонгогчдын дунд чамгүй хүлээлттэй байгаа. 2020 оны ээлжит сонгуулиар бие даан нэр дэвших эрхээ баталгаажуулж Хан-Уул дүүргээс 31 мянган гаруй хүний санал цулуулсан тэрбээр улс төрд хүч үзвэл хаана ч сонгогдох магадлалтай байсан. Харин тэрбээр энэ удаагийн сонгуулиар улс төрд зэвүүн нүүдэл хийж, багаа ахалж ороод, улс төрд хүч нэмсэн сөрөг хүчин болоод оод ирэх нь тэр.
Цаашлаад Н.Номтойбаярыг нам байгуулах сургаар М.Энхболдын бүлэглэл сэрж, хүчээ авах бэлтгэл ажлаа базаачихсан байгаа гэх яриа ч Саарал ордныхны чихийг дэлсгэх болжээ. Ирэх дөрвөн жжил ганц дайчин ганцаардахгүй гэгчээр эрх баригчидтай ана мана үзэх улстөрч яах араггүй Н.Номтойбаяр байж мэднэ. Гэвч түүнийг ийн эсрэг байсных нь төлөө, эр зоригтой байсных нь хариуд МАН болон улс төр дэх МАН-ын “халаасан дахь” намууд түүнийг буланд шахаж, ганцаардуулах оролдлогууд ч хийхийг үгүйсгэхгүй.
Дээрээс нь, Н.Номтойбаяр одоогийн МАН-ын томчуудтай таатай харилцаатай биш. Тэртээ 2015 онд Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнэтэй НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийг булаалдан “дайтаж” байлаа. Дараа нь Н.Номтойбаяр У.Хүрэлсүхтэй муудаж, “чи, би”-дээ тулцгааж байлаа. Ингээд 2020 онд МАН-ын хаалгыг саваад гарсан. Одоо “сураггүй” эвслийн тэргүүний дүрээр дахин очиход нь МАН-ынхан нар үзүүлэхгүй байхаа харин ч нэг мэдэх биз. Саяхан л гэхэд Эрүүгийн цагдаагийнхан “Баян” хочит Р.Базарыг баривчилсан. Тэгмэгцээ Н.Номтойбаярыг сонгуулийн санхүүжилтийг босгож байсныг нь илрүүлж баривчилсан гэх агуулгаар сошиалд баахан сэвсэн. Өөрөөр бол, МАН-ынхан Н.Номтойбаярыг ордонд ороо ч үгүй байхад нь оролдоод, шоглоод эхэлчихсэн хэрэг. Товчхондоо, Н.Номтойбаярын ирэх дөрвөн жил тун ч бүрхэг байна даа.
Цаашлаад улс төрийн жижиг намуудыг нэгтгэсэн Үндэсний эвсэлийн ард М.Энхболд тэргүүтэй нэгэн цагт МАН-ын хаан шиг явсан улстөрчид нуугдчихаад улс төрд ширүүхэн тоглолт өрнүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа гэх нь бий. Ийн ирэх дөрвөн жилийн улс төр улам бүр сонирхолтой болох нь.
| Н.НОМТОЙБАЯР ЭРХ БАРИГЧДЫН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛОХ УУ |
|
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |