Гадаа +29 хэмийн халуун байгаа ч сайдын суудалд санаархагчдын дотор халуу шатам байна.
Сонгуульд унасан, өнжсөн сул гишүүд намын даргаасаа ам асууж, “Амласандаа хүрнэ биз дээ. Би нөгөө суудалдаа баараггүй биз дээ” гээд байлгаж суулгахгүй байгаа бололтой. Хажуунаас нь, дөнгөж сонгогдсон шинэ гишүүд нь “Давхар дээл” өмсөхөөр улайрч, Төрийн ордонд бужигнуулж байх шиг байна. Ерөнхий сайд албан тушаалын хуваарилалт хийж, Засгийн газраа бүрдүүлэхэд хүндхэн сорилттой нүүр тулж байгаа бололтой. Ах, дүүгүй, танил талгүй л түүнийг тарчлааж байгаа нь баараггүй. Ерөнхий сайдын өмнө хүн чанар, улс эх орны эрх ашгиг гэх “айхтар” сорилт байна. Хэдийгээр улс орны эрх ашгийг эхэнд эрэмбэлж байгаа ч эгзэгтэй цаг үе ирж байна.
Сонгуульд ялалт байгуулж олонх болсон МАН-ын хувьд АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах тохироотой байгаа гэх мэдээлэл бий. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд Ч.Учрал, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараа улирааж, холын замд хамтдаа дөрөө харшуулахаар шийдсэн байна. Харин Сангийн сайдад Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Л.Мөнхбаатар нар зүтгэж байгаа аж. Харин хамгийн өрсөлдөөнтэй, тохироотой, марафоныг тэргүүлж байгаа гишүүн нь С.Одонтуяа гэнэ. Тэрбээр шинэ Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар санаархаж, “уралдаж” эхэлжээ. Эрүүл мэндийн салбараас хоёр ч гишүүн сонгогдсон нь Т.Мөнхсайхан, Б.Чинбүрэн нар. Нэг нь сайдаар ажиллаж, нөгөөх нь гишүүнээр улирч байгаа. Салбарын хүнийг нь сайдаар тавих яриа яригдсан ч С.Одонтуяа гишүүн шийдсэн бололтой.
Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан гишүүн олон. Тэднээс зарим нь сахилгын шийтгэлтэй мултарсан бол зарим нь прокурорт, тэндээсээ шүүхэд шилжилж ял сонссон, харин заримынх нь хэрэг хэрхэн шийдэгдсэн, эсхүл хаана, хэн дээр гацсан нь тодорхойгүй мартагдсан байгаа. Үүний нэг нь Эрүүл мэндийн сайдын суудалд санаархаж байгаа гишүүн С.Одонтуяа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мх хэмжээний брэндийн бараа хуурамч гаалийн бүрдүүлэлтээр оруулж ирж, тойрогтоо тараасан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн байдаг. Ингэхдээ “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Гэтэл уг хувцас нь “комиссын хувцас” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрч, их хэмжээний ам.долларын өртөг бүхий брэндийн хувцсыг хуучин хувцас хэмээн татвараас зайлуулсан. Энэ луйврыг тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэдэг. Ноцтой нь, татвараас зугтаалгаж, хуурамч гаалийн бүрдүүлэлтээр оруулж ирсэн брэндийн хувцаснуудаа 2020 оны сонгуулиар тойргийнхоо сонгогдчдод тараасан баримтууд ч илэрсэн гэгдэж байлаа.
| САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ МАРАФОНЫГ С.ОДОНТУЯА ТЭРГҮҮЛЖ БАЙГАА ГЭВ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |