Үеийн үед Монголын төрөөс тэрбумтнууд төрж, дэлхийд данстай “оффшор”-чид бий болох хүртлээ тэднийг тэжээсэн гэхэд үнэнээс зөрөхгүй болов уу.
Гэтэл Монголоос өөр тэрбумтан төрүүлдэг төр дэлхийн жишигт байхгүй нь даанч гайхмаар. Тэр байтугай хэдэн тэрбумын ашиг орлоготой бизнесийнхэнд төрд сууж, УИХ-ын гишүүний цалин авах нь юу юунаас илүү ашигтай гээд бизнесээ орхиод гишүүн болохын төлөө улайрч байна гээд боддоо. Төр гэдэг тийм л том эрх ашгийн зөрчилтэй, нэг талаараа бизнесийн талбар болчихсон нь сүүлийн хэдэн жил хангалттай харагдлаа.
Өчигдөр бид 76-уулаа байлаа. Өнөөдөр бид 126 “төр”-тэй болов. 126 хүн Монголын төрд төлөөлөл болж чадахгүй, тэрбумтан болох гэж зүтгэх юм бол улс орны хөгжил, ард түмний эрх ашиг, ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэж горьдох ч хэрэггүй биз ээ.
Угтаа бол парламентын засаглалтай манайх шиг улсад нэг нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох байгууллагад сууж, хоёрхон нам парламентад хяналтгүй төр бий болгосны гороор төрийн хулгай хэрээс хэтэрч, тэрбумтан төрүүлдөг төртэй болтлоо хол явчихсан байна. Тодруулбал, төрийн эрхэнд хуулийн, эрх мэдлийн хулгай үүрэлснээр төр хяналтаа алдаж, хэдэн тэрбум төгрөгийн ашиг орлоготой бизнесээс илүү гишүүн болох нь түүнээс ашигтай байх харалган нийгмийг бүтээчихээд байна. Харин эсэргээрээ төрөөс тэрбумтанууд төрөх тусам нийгэмд давхаргын тэгш биш байдал үүсэж, эдийн засгийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа болж, өдрөөс өдөрт иргэдийн амьжиргааны түвшин уруудсаар байгаа нь нууц биш юм. Өчигдөр бид “ул”-ныхан байсан бол өнөөдөр бид “өлөн” гэж хэлүүлэхээс буцахгүй данхар төр, хяналтгүй төлөөлөлтэй болчихсон нь бодит үнэн.
Нэг ёсондоо төрд хоёрхон нам төлөөлөл болж суучихаад төрийн эрх мэдлийг ханцуйн дотроо наймаалцаж суудаг бол энэ удаад хоёр нь наймаалцахад гурав нь хяналт тавих хэмжээний улс төрийн төлөөлөл парламентад суудалтай болов. Хэдийгээр шинэ тогтолцоо дөнгөж биелэлээ олох гээд хөл толгойгоо олохгүй яваач Монголын төрд хяналт, хариуцлага юу юунаас илүү чухал болсон гэдгийг ард түмэн сануулаад өглөө. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламентыг нийгмийн салбар салбарын төлөөлөл болж, шинжлэх ухааны үндэслэлтэй, хариуцлагатай, хүний эрхийг дээдэлсэн парламент байгаасай гэж хүсэх хүлээлт олны дунд байна.

Угтаа бол өнгөрсөн хугацаанд Монголын төр хаданд хашхирахтай адил харалган байсан гээд хэлчихэд хилсдэхгүй харамсалтай үйл явдлууд олноороо гарсаар байсан. Нийгмийг цочроосон аймшигт хэрэг, тэр тусмаа хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдсөн ч нүдэн балай чихэн дүлий төртэй байсан гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз ээ. Түүнээс Монгол Улсын тэн хагас нь амьдарч байгаа Улаанбаатар хотод утаа, угаарт хэчнээн бяцхан зүрх амиа алдаж, хэдэн ээж, өнжирч, хэдэн мянганаараа хордож байгааг хэн чч анзаарах сөхөөгүй болтол туйлдаа хүрчихсэн байна. Цаашлаад өвөл түгжрэл цагаа барж, зун нь усан живэхээс холгүй амьдарч байгааг Монголын төр өнгөрсөн хугацаанд мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй мэтээр үл тоосоор өнөөдөр иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болж байгаа юм. Тиймээс энэ удаагийн парламент улс төрд шинэ соёлыг төлөвшүүлж, иргэдийн итгэлийг даахуйц төр байж болдог гэдгийг биелүүлэх цаг нь болчихжээ.
Цаашлаад ард түмний өмнө бодлого, шийдвэр ярьдаг улс төрийн жинхэнэ манлайлагчид ард түмний дунд үгүйлэгдэж байна. Харин энэ сонгуулийн дараагаас Засгийн газрын бодлого шийдвэрүүд “бай”-гаа онож, эхлүүлсэн ажлаа үргэлжүүлбэл ард түмний амьдралд мөн ч их дэмтэй баймаар байна. Адаглаад үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгаа тогтворжуулаад авбал ард түмний нуруун дээрээс мөн ч их ачаа хөнгөлөхөөр байна. Тиймээс Засгийн газрын бодлого, залгамж халаагаа үргэлжүүлж, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үздэг байвал Монгол Улсын хөгжилд юу юунаас илүү чухал байна.
Эцэст нь, тэрбумтан төрүүлдэг төр биш, түмнийг төлөөлдөг 126 гишүүн байгаасай.
| ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ТӨР БИШ, ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛДӨГ 126 ГИШҮҮН БАЙГААСАЙ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |