• Өнөөдөр 2025-04-22

СУРАГ АЖИГ: ХҮН намын дарга Т.Доржхандыг Сангийн сайдад, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор ярьж байна

2024-07-01,   468

2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН Засгийн газраа АН, ХҮН намтай хамтарч байгуулах талаар ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
      Тэгвэл Засгийн газрын сайд нарын нэрс эхнээсээ тодорхой болж, тохироонд хүрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ХҮН намын дарга Т.Доржхандыг Сангийн сайдад, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор ярьж байгаа аж. 
      УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Хамтарсан Засгийн газар байгуулахын тулд Засгийн газрын бүтцийг ч нэмэхээр болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, шинээр бүрдэх Засгийн газрын 20 яамтай байх эхний хувилбарыг ярьсан бөгөөд бүрэлдэхүүний 60 хувийг МАН, үлдсэн 40 хувийг АН болон ХҮН-д хувааж өгөх тохироотой байгаа юм байна. Цаашлаад Засгийн газраа Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэргүүлэх бол Хэрэг эрхлэх газрын даргад Н.Учрал яригдаж байгаа аж.
 

СУРАГ АЖИГ: ХҮН намын дарга Т.Доржхандыг Сангийн сайдад, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор ярьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 23:14:58
    Zochin: Төр улам л данхайгаад байдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188