• Өнөөдөр 2025-04-22

АНХДУГААР ЧУУЛГАНЫГ АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ ДАРГАЛНА

2024-07-01,   262

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны долдугаар сарын 2-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.

 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.
 
Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Анхдугаар чуулганы УИХ-д сонгогдсон хамгийн ахмад гишүүн удирдан явуулах эрх зүйн зохицуулалттай. Тэгвэл энэ удаагийн чуулганыг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл даргалан явуулах юм байна

АНХДУГААР ЧУУЛГАНЫГ АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ ДАРГАЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188