2024 оны УИХ-ын ээлжит сонгууль амжилттай болж өнгөрлөө. Анхны 126 УИХ-ын гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгож, сонгогчид хүчний тэнцвэрийг хангаж чадлаа. Шинээр бүрдэх парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, инженер гээд нийгмийн бүлгийн төлөөллүүд багтсан. Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл 38.8%-тай нэр дэвшиж, 25.4 хувиар сонгогдсон нь Монгол Улсын парламентын түүхэнд шинэ амжилт байлаа. Ийнхүү өнгө алагласан, таван намын төлөөлөл багтсан шинэхэн парламент Засгийн газраа байгуулж, Спикерээ сонгох ажилд шуурхайлан оржээ.
Шинэ парламентын даргад Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар яригдаад эхэлжээ. Хэн байхаас үл хамааран шинэ спикер хуучин спикер шигээ хүний эрхийн мэдрэмжтэй, олон талын дуу хоолой, оролцоог эрхэмлэдэг хүн сонгогдоосой. Үгүй бол олон жилийн тэмцэл шинэ парламентын танхимд замхран одохвий гэдэг айдас байгааг нуух юун.
Төрт улс үүссэн цагаас эхлэн эрэгтэйчүүдийн соёл давамгайлсан улс төрд эмэгтэйчүүд орох үүд хаалгыг нээсэн эрэгтэй манлайлагч нарын гавьяа их. Манай улсын тухайд сонгуулийн холимог тогтолцоог ҮХНӨ-өөр хийх, 20 жилийн туршид унаж босож ирсэн квотыг 30 хувь, 2028 оноос 40 хувьд хүргэх, намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөх ажлыг манлайлж хийсэн эрэгтэйчүүдийн төлөөлөл бол УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, О.Цогтгэрэл нар юм. Энэ удаагийн парламентад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар сонгогдлоо. Д.Амарбаясгалан бол жагсаалтад 50:50 хувиар эрэгтэй, эмэгтэйчүүдийг оруулах санаачилгыг гаргасан хүн. Түүний энэ санаачилга өнөөдрийн парламентыг төлөөллийг хангасан чадавхитай парламент болгоход хүч нэмсэн. Хүний эрхийн мэдрэмж, хүйсийн эрхийн мэдрэмж улстөрчдөд бас тийм амар суудаггүй. Спикер ялангуяа ийм байх нь чухал. Олонхийн санал авсан МАН Бага хурлаараа шинэ спикерээ сонгох биз.
Шинэ парламентдаа ч тэд энэ үйл хэргээ үргэлжлүүлж, манлайлж ажиллана гэдэгт олон түмэн итгэж байгаа. Тэдэнд хүч нэмж, хүний эрхийн мэдрэмжтэй дуугарах олон олон эрчүүд ч энэ парламентад багтсан гэдэгт ч эргэлзэхгүй байна.
| Өнгө алагласан парламентын Спикер хэн байх вэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |