• Өнөөдөр 2025-04-22

Н.БАЯРМӨНХ: Улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын үүрэгт ажлаа өгнө

2024-06-30,   959

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт дуусаж, 126 гишүүнтэй анхны парламентын гишүүдээ сонгоод буй. Тэгвэл УИХ-ын VIII тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуульд ялагдсан тул улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын албаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. 
 
Тэрбээр цахим хаягтаа "Хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой дүүрэгт нэр дэвшлээ. 49 мянга орчим хүн надад итгэл хүлээлгэж санал өгсөн. Та бүхэндээ баярлалаа.
 
Хүн амын тоог төлөөлөлтэй харьцуулахад зөрүүтэй байсан ч намайг дэмжиж байгаа олны итгэлийг мэдэрсэн өдөр байлаа. Цаашид улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын үүрэгт ажлаа өгөх болно. Баярлалаа та бүхэндээ" гэжээ.

Н.БАЯРМӨНХ: Улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын үүрэгт ажлаа өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-30 11:36:42
    Зочин: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188